ТАНИЛЦУУЛГА

 

        Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн холбоо нь үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш Удирдах зөвлөлийн таван гишүүнтэйгээр эрх бүхий байгууллагаас зохих ёсны зөвшөөрлийг авч түүний үндсэн дээр холбооны зорилго, зорилтыг хангахаар ажиллаж байгаа сайн дурын гишүүнчлэл бүхий байгууллага юм. Одоогоор тус холбоонд мэргэшсэн 1 000 гаран гишүүн элсэж тамга, гэрчилгээ, үнэмлэхээ гардан авч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тус холбоотой хамтран ажиллахаар гадаад, дотоодын олон байгууллага саналаа ирүүлээд байгаа бөгөөд ийнхүү холбооны хамтран ажилладаг байгууллагуудын захиалсан ажлыг ММОХХ-ны гишүүн өөрийн тогтоосон үнэ, хөлсний дагуу хийж гүйцэтгэх боломжтой байдаг.

        Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн Холбоо нь тус холбооны нэрийн өмнөөс албан ёсны нийтлэг орчуулгын үйл ажиллагаа эрхлэх эрхийг олгож, орчуулгын ажил үйлчилгээ явуулах чадавтай, сонирхолтой иргэн, хуулийн этгээдэд энэ нь нээлттэй  байна. Тус холбооны мэргэшлийн шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд нь ММОХХ-ны гишүүн, орчуулагч  болж тус холбооны орчуулгын товчооны тамга хугацаагүй эзэмших эрхийг эдэлнэ.

гишүүнээр элсэх гэсэн цонхноос тодорхой мэдээлэл авна уу.

ММОХХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд:

1. Б. Сэнгээ
2. Б. Ганбаяр 
3. Э. Олонбаатар
4. Б.Ичинхорлоо
5. Б. Тэгш