ЗОРИЛГО

Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн холбооны зорилго нь мэргэшиж буй орчуулагч хэлмэрч бүхэнд эх хэлээ зөв сайхан хэрэглэн мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшихэд дэмжиж Монгол хэл соёлоо төлөвшүүлэхэд оршино.

 

Эрхэм зорилго

Дэлхий дахинаа тархсан Монгол угсаатай хүн бүрийг хэл, соёлоор нь нэгтгэх.

 

 Зорилт, үйл ажиллагаа

-       Орчуулагч хэлмэрчдийн нэгдсэн бүртгэл, судалгаа хийж нэгдмэл байдлыг хангах;

-       Монгол хэлний үгсийн санг хамгаалах;

-      Ижил төстэй зорилго бүхий дотоод, гадаадын болон олон улсын байгууллагатай харилцаа холбоо тогтоох, тэдгээртэй хамтран ажиллах;

-       Өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг боловсруулах, бүрдүүлэх, олон нийтэд лавлагаа өгөх, сурталчлах, танилцуулах;

-       Гишүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх;

-       Төрийн болон хувийн, төрийн бус байгууллагуудад шаардлагатай орчуулагчийн боловсон хүчнээр хангах;

-         Монгол угсаатай гадаад иргэдийг дэмжиж тэр дундаа Монгол үндэсний бичиг эзэмшсэн мөн иргэдийг бүх талаар дэмжих.