ЗААВАР

Эрхэм орчуулагч Та орчуулгаа үг, үсгийн зөрүү, техникийн алдаа, найруулга зэргийг лавтай хянахаас гадна тод харагдахаар орчуулагчийн нэр, гарын үсгээ зурж, тэмдгээ дараарай.

 

 

 

 

 

 

 

 

Монголын Орчуулагчдын анхдугаар нэгдсэн чуулган

Монголын Орчуулагчдын анхдугаар нэгдсэн чуулган 2024 оны 9-р сарын 30-ний өдөр амжилттай сайхан чуулж 500 гаран мэргэжлийн болон сонирхогч орчуулагч нар оролцлоо.

 

 

 

 
 
 
Монгол хэлний тухай хууль
Монгол хэлний тухай хууль 2015 онд батлагдаж төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан. Энэхүү төрийн зохицуулалтыг дээдэлж Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн Холбооны гишүүний тамга тэмдэгт 2017 оноос эхлэн Монгол бичигтэй нэмэлт өөрчлөлт орсон тухай нийт гишүүддээ сонордуулж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
2023 оны байдлаар Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн Холбооны гишүүн, орчуулагч нарын харьцаа
Ikon.mn-ээс /

 

 

 

 

2025 оны байдлаар Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн Холбооны гишүүн, орчуулагч нарын харьцаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Вебсайтад нэр нь гараагүй гишүүдийн сонорт

Эрхэм хүндэт Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн Холбооны гишүүн, орчуулагч Та доорх анкетын загварыг хуулбарлан авч бөглөөд өөрийн эзэмшлийн тамгаа дарж b.sengee@yahoo.com хаягаар илгээнэ үү. Таны мэдээллийг 3 хоногийн дотор вебсайтад байршуулж орчуулагчийн үнэмлэхийг нөхөн олгоно.

 

 

 

АНКЕТ

1. Эцэг /эх/ ийн нэр ……………………  Нэр ………………………….

Монгол угсаатай гадаад иргэн бол Монгол нэр ээ бичих............... 

2. Одоо хаана, ямар ажилтай ………………………………………….

3. Төрсөн газар ............................... .............................. 

6. Харьяалал............................................. 

7. Үндэс, угсаа ............................................................

8. Хэлний төвшин

Ямар хэл

Бичих

Ярих

Сонсох

Унших

1.

 

 

 

 

 

9. Холбоо барих утас: ............................ 10. Яаралтай үед холбоо барих утас ............................  И-мейл хаяг ......................................

Орчуулагчдын холбооны нээлттэй мэдээлэлд овог, нэр, холбоо барих хэрэгслийг нийтлэхийг зөвшөөрөв.

  • Иргэний үнэмлэх эсхүл цахим лавлагаа, цээж зураг хавсаргах.

 

 

 

 

Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн Холбооны гишүүн, орчуулагч нарын үнэмлэх болон гэрчилгээ нь цаг үеэ дагаж QR кодоор баталгаажсан нь хуурамчаар үйлдэх боломжийг хаалаа.

 

сүүлийн жилүүдэд тус холбооны тэмдэг, үнэмлэх, гэрчилгээг хуурамчаар үйлдэх зөрчил багагүй бүртгэгдэх болсон тул үүнээс урьдчилан сэргийлж кодоор баталгаажууллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

]

 

 

 

 

 

 

 

 

 

Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн Холбооны гишүүн, орчуулагч нарын хүсэлтээр тус холбооны тамга тэмдгийн цахим хувилбарыг гишүүддээ олгож байна.

 

цахим хувилбар авахыг хүссэн гишүүн Та бүртгэлтэй и-мейл хаягаасаа хүсэлтээ b.sengee@yahoo.com хаягаар илгээнэ үү.

 

 

 

 

 

 

 

 

Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн Холбооны гишүүн, орчуулагчийн үнэмлэхийг 2025 оны 2-р сарын 25-наас эхлэн хугацаагүй олгож эхэллээ.

 

 

Холбооны гишүүн Та шинэчилсэн үнэмлэх авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй и-мейл хаягаасаа b.sengee@yahoo.com хаяг руу хүсэлтээ илгээнэ үү. /цээж зураг болон иргэний үнэмлэхийн зураг хавсаргасан байх/

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн даган мөрдөж байгаа ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ хуулийн 1.4-р зүйлийн 1.28-т "хэлмэрч" гэдэг нэр томьёог эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, монгол хэл мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэлээс монгол хэл рүү, монгол хэлээс түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл рүү, эсхүл сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний дохионы хэлийг хэлмэрчилж байгаа хүнийг ойлгоно гэж тогтоосны дагуу орчуулагчийн үнэмлэх нь мөн адил хэлмэрчийнх болохыг тодорхойлов.

 

 

Хүндэт холбооны гишүүн, орчуулагч Та бүхэн шинэчилсэн хугацаагүй /non-expiring/ орчуулагчийн үнэмлэхээ тус холбооны олгох хэсгээс шинэчлэн авна уу. Очихдоо цээж зургаа цахим хэлбэрээр бэлдэх ба удалгүй хэвлүүлэн авахаас гадна хуучин үнэмлэх хураалгах шаардлагагүй. 

 

 

 

Орчуулагчийн тамганы цахим хувилбарыг ашиглах

 

Эрхэм хүндэт орчуулагч Та бүхэн орчуулагчийн тамганы цахим хувилбарыг ашиглах үедээ хүлээн авах газраас нь тодруулах нь зүйтэй байна. Учир нь орчуулагчийн тамганы цахим хувилбарыг олон улсад түгээмэл хэрэглэдэг боловч Монгол Улсад тамгыг /тэмдэг/ эх хувиар нь тод гаргацтай дарсан байхыг шаарддаг.

НОТАРИАТЫН ҮЙЛДЭЛ ХИЙХ ЗААВАР

13.3.Нотариатч нь орчуулга хийх эрх бүхий этгээдийн орчуулгыг эх баримтыг нь үндэслэн гэрчилж болно. Эх баримтад зурсан орчуулагчийн нэр, гарын үсэг ойлгомжтой, тэмдэг тод дарагдсан байна./ХЗДХС-ын 2021 оны А/210 дугаар нэмэлт орсон/

 

 

 

 

Мөн орчуулагч Та бүхэн орчуулагчийн тамга /тэмдэг/ дарахдаа нотариатчийн тамга, баталгааны тэмдэгтэй давхцуулахааргүй дарах нь зүйтэй.

НОТАРИАТЫН ҮЙЛДЭЛ ХИЙХ ЗААВАР

2.7.Баталгааны тэмдгийг баримт бичгийн баруун доод хэсэгт, нотариатчийн тамгыг баталгааны тэмдгийн зүүн дээд хэсэгт тус тус дарж гэрчилнэ. Олон хуудастай гэрээ, хэлцэл, баримт бичгийн хуудас бүрт нотариатчийн тамгыг уг хуудасны баруун доод хэсэгт бичвэр оруулан дарж, баримт бичгийн төгсгөлийн хуудсанд тамга, баталгааны тэмдэг дарна. 

/ХЗДХС-ын 2021 оны А/210 дугаар тушаалаар өөрчилсөн

 

 

        Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор баталсан Тамга, Тэмдэг, Баталгааны тэмдэг, Хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 1.5-д зааснаар Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн холбооны тамга нь уг журамд хамаарахгүй хувийн баталгааны тэмдэг бөгөөд олгогдох гэрчилгээ, хувийн баталгааны тэмдэг, үнэмлэх, тамганы цахим хувилбар нь тус холбооны өмч бөгөөд, холбооны гишүүн орчуулагч нь хугацаагүй эзэмших эрхийг эдэлнэ.

       ММОХХ-н гишүүн орчуулагч нь тус холбооны нэр, нэршил, лого-г үзэмжээрээ хэрэглэж хэвлэвэл хуудсандаа доорх кодыг байршуулж болно. 

 

 

 

 

MMOXX.MN

 

 

 

 

ГИШҮҮДИЙН ЖАГСААЛТ

 

 

 

Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн Холбооны

 

ГИШҮҮДИЙН ЖАГСААЛТ

 энд дарна уу