
Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн холбоо нь Удирдах зөвлөлийн таван гишүүнтэйгээр холбооны зорилго, зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа сайн дурын гишүүнчлэл бүхий гишүүддээ үйлчилдэг байгууллага юм. Одоогоор тус холбоонд мэргэшсэн болон мэргэшиж буй 3 000 гаруй гишүүн элсэж тамга (хувийн баталгааны тэмдэг), гэрчилгээ, үнэмлэхээ гардан авч үйл ажиллагаагаа эрхэлж байгаа ба холбооны гишүүнчлэл нь Монгол Улс болон олон улсад хэдийнээ хүлээн зөвшөөрөгдөөд байна. Холбоотой хамтран ажиллахаар гадаад, дотоодын олон байгууллага саналаа ирүүлээд байгаа бөгөөд ийнхүү холбооны хамтран ажилладаг байгууллагуудын захиалсан ажлыг ММОХХ-ны гишүүн өөрийн тогтоосон үнэ хөлсний дагуу хийж гүйцэтгэх боломжтой.
Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн холбоо нь тус холбооны нэрийн өмнөөс албан ёсны орчуулагч хэлмэрчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг олгож байна. Энэ нь орчуулгын ажил үйлчилгээ эрхлэх мэдлэг чадвартай, сонирхолтой иргэн, хуулийн этгээдэд нээлттэй. Холбооны мэргэшлийн шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд нь ММОХХ-ны гишүүн, орчуулагч болж орчуулгын товчооны гэрчилгээ, үнэмлэх, тамга, тамганы цахим хувилбарыг хугацаагүй эзэмших эрхийг эдэлнэ.
Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбоо нь Монгол Улс болон олон улсаас олгосон давуу эрх эдэлдэггүй бөгөөд гагц Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хэм хэмжээний хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, тэдгээрийг чандлан сахидаг болно.
ММОХХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд:
1. Б.Тэгш
2. Э.Бадамсамбуу
3. Э.Олонбаатар
4. Б.Ичинхорлоо
5. Б.Сэнгээ
Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн Холбооны



"ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ МАРТАЖ БОЛШГҮЙ СОЁЛ МӨН"
Д.НАЦАГДОРЖ.

