
Хайлт
орчуулагчийн овог нэр, дугаар, хэл...
Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн холбоо нь мэргэшиж буй орчуулагч хэлмэрч бүхэнд мэргэжлийн ур чадвар эзэмшихэд нь дэмжиж, Монгол хэл соёлоо төлөвшүүлэх зорилгоо хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа сайн дурын гишүүнчлэл бүхий байгууллага юм. Одоогоор холбоо нь мэргэшсэн, мэргэшиж буй 3 000 гаруй гишүүнтэй бөгөөд холбооны гишүүнчлэл нь Монгол Улс болон олон улсад хэдийнээ хүлээн зөвшөөрөгдөөд байна.
Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн холбоо нь тус холбооны нэрийн өмнөөс албан ёсны орчуулагч хэлмэрчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг олгож байна. Холбооны мэргэшлийн шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд нь орчуулагч хэлмэрчийн гэрчилгээ, үнэмлэх, тамга (хувийн баталгааны тэмдэг), тамганы цахим хувилбарыг хугацаагүй эзэмших эрхийг эдэлнэ.
Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбоо нь Монгол Улс болон олон улсаас олгосон давуу эрх эдэлдэггүй бөгөөд гагц Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хэм хэмжээний хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, тэдгээрийг чандлан сахидаг болно.











