Монголын Орчуулагчдын анхдугаар чуулган
Монголын Орчуулагчдын анхдугаар нэгдсэн чуулган
Монголын Орчуулагчдын анхдугаар чуулган 2024 оны 9-р сарын 30-ний өдөр амжилттай сайхан чуулж 500 гаруй мэргэжлийн болон сонирхогч орчуулагч нар оролцлоо.

2024 оны есдүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордонд болсон “Монголын орчуулагчдын анхдугаар чуулган”-аар орчуулгын салбарын өнөөгийн тулгамдсан асуудлууд, цаашдын хөгжил, стандарт болон хиймэл оюун ухааны нөлөөллийн талаар өргөн хүрээнд хэлэлцсэн.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор МУИС, МОНЦАМЭ агентлаг хамтран зохион байгуулсан тус чуулганд 500 гаруй мэргэжлийн болон сонирхогч орчуулагч, хэлмэрч оролцож, дараах гол асуудлуудыг хөндөн ярилцлаа.
· Орчуулгын чанар ба стандарт. Сүүлийн жилүүдэд орчуулгын бүтээлүүд эрс нэмэгдсэн ч чанар, найруулга тааруу байгааг шүүмжилж, салбарын нэгдсэн стандарт тогтоох шаардлагатайг онцолсон.
· Орчуулагчдын зэрэг ба ур чадвар. Мэргэжлийн орчуулагч, хэлмэрчдийг мэргэшүүлэх, ур чадвараар нь зэрэг дэвтэй болгох тогтолцоог бүрдүүлэх талаар санал солилцсон.
· Хиймэл оюун ухаан ба цахим орчуулга. Эрдэмтэд хиймэл оюун ухаан орчуулгын салбарт хэрхэн нөлөөлж буй талаар илтгэл тавьж, технологийн дэвшлийг зөв ашиглах арга замыг хэлэлцсэн.
· Эх хэлний дархлаа ба уламжлалт орчуулга. Гадаад хэлийг сайн мэдэхээс гадна монгол хэлнийхээ үгийн баялаг, найруулга зүйг төгс эзэмшиж, үндэсний сэтгэлгээг хадгалах нь орчуулагчдын гол үүрэг гэдгийг тэмдэглэсэн.
· Дипломат болон салбарын орчуулгын онцлог. Олон улсын харилцаа, дипломат бодлого болон шинжлэх ухаан, уран зохиолын орчуулгын хариуцлага, ёс зүйн асуудлыг тус тус хөндлөө.

