Зорилго
ЗОРИЛГО
Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн холбооны зорилго нь мэргэшиж буй орчуулагч хэлмэрч бүхэнд эх хэлээ зөв хэрэглэн мэргэжлийн ур чадвар эзэмшихэд дэмжиж, Монгол хэл соёлоо төлөвшүүлэхэд оршино.
Эрхэм зорилго
Дэлхий дахинаа Монгол угсаатай хүн бүрийг хэл соёлоор нь нэгтгэх.
Зорилт, үйл ажиллагаа
- Орчуулагч хэлмэрчдийн нэгдсэн бүртгэл, судалгаа хийж нэгдмэл байдлыг хангах;
- Монгол хэлний үгсийн санг хамгаалах;
- Ижил төстэй зорилго бүхий дотоод, гадаадын болон олон улсын байгууллагатай харилцаа холбоо тогтоох, тэдгээртэй хамтран ажиллах;
- Өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг боловсруулах, бүрдүүлэх, олон нийтэд лавлагаа өгөх, сурталчлах, танилцуулах;
- Гишүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх;
- Төрийн болон хувийн, төрийн бус байгууллагуудад шаардлагатай орчуулагчийн боловсон хүчнээр хангах;
- Монгол угсаатай гадаад иргэн болон Монгол үндэсний бичиг эзэмшсэн мөн иргэдийг бүх талаар дэмжих.
МЭНДЧИЛГЭЭ
Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн холбооны нийт гишүүд, орчуулгын салбарт мөрөө үлдээсэн үе үеийн эрхэм орчуулагч хэлмэрч Та бүхэнд.
Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн холбоо анхлан байгуулагдахдаа эх болсон Монгол хэл, соёлоо дээдлэн хамгаалах, ард иргэдэд орчуулгын албан ёсны нийтлэг үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилго тээсэн хэсэг орчуулагчид нэгдэж байсан бол одоо хэдийнээ 3 000 гаруй орчуулагчдыг эгнээндээ нэгтгэн өнөр бүрэлдэхүүнтэй болжээ. Үүнийгээ дагаад гишүүдийнхээ ур чадвар, ёс зүй, нийтлэг эрх ашгийг хамгаалах асуудлаас гадна гишүүдээ хооронд нь холбох, мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх зэрэг олон ажил биднийг хүлээж байна. Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн холбооны гишүүн, орчуулагчид олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж гадаад, дотоодын олон байгууллагуудтай түншилж, нарийн мэргэжлийн орчуулга тэр дундаа төрийн дээд хэмжээний орчуулга, олон улс дамнасан төсөл хөтөлбөр, иргэн, эрүү, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, прокурорын хяналт, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хүлээн зөвшөөрөгдөн ажиллаж байна.
Орчуулагч нь орон орны хүмүүсийг хооронд нь ойлголцуулж, соёлыг түгээж, холбож, дэлхийн хүн олныг хооронд нь танилцуулдаг билээ. Орчуулга гэдэг шинжлэх ухаан, танин мэдэхүй, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд хамаарч, дэлхийн олон үндэстнийг холбох гүүр байсаар ирсэн. Орчуулагч нь дээрх хариуцлагыг ухамсарлан ойлгохоос гадна аливаа баримт, зохиогчийн санаа, мэдээ мэдээллийг гуйвуулалгүй, алдаагүй зөв, бодитой орчуулах нь орчуулагчдын тэмүүлэл байх учиртай.
Улс орнуудын харилцаа, хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны урсгал улам бүр нэмэгдэж буй өнөө үед орчуулагч Та бидний үүрэг оролцоо улам бүр өссөөр байгааг тэмдэглэхэд таатай байна. Нийт гишүүд, орчуулагч нартаа талархал илэрхийлж, ажил бүтээлийн өндөр амжилт хүсье.
Монголын Мэргэшсэн Орчуулагчдын
Хөгжлийн холбооны Тэргүүн Б.ТЭГШ

ММОХХ-ны тэргүүн Б.Тэгш
ММОХХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд:
Б. Тэгш
Э.Бадамсамбуу
Э. Олонбаатар
Б. Ичинхорлоо
Б. Сэнгээ

ОРЧУУЛАГЧДЫН ХОЛБООНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ
.jpg)

Ш.Чоймаа: Монгол хүн мөн л бол эх хэлээ төгс эзэмших үүрэгтэй.
