Тамга, үнэмлэхийн тухай1
Эрхэм гишүүдийн сонорт
2017 оноос Холбооны орчуулагчийн баталгааны тэмдэгт /тамга/ доорх шалтгааны улмаас өөрчлөлт орсон тул эрхэм гишүүд Та бүхэн хүсвэл тамганы үйлдвэрт хандаж баталгааны тэмдгээ /тамга/ солиулах боломжтой болохыг мэдэгдэж байна.
Тамганы үйлдвэр: "Гэсү" тамга, тэмдгийн үйлдвэр
Холбоо барих утас: 8888-3346
Байршил: Спортын төв ордны аркийн зүүн талд.
Монгол хэлний тухай хууль
Монгол хэлний тухай хууль 2015 онд батлагдаж төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан. Энэхүү төрийн зохицуулалтыг дээдэлж Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн холбооны гишүүний тамга тэмдэгт 2017 оноос эхлэн Монгол бичигтэй нэмэлт өөрчлөлт орсон тухай нийт гишүүддээ сонордуулж байна.


Орчуулагч хэлмэрчийн үнэмлэх
Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбоо нь 2026 оноос олгох орчуулагч хэлмэрчийн үнэмлэхийн загварыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн баталлаа. Үүнээс МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ-н 3.1.4.2-т зааснаар Монгол хэл, бичгийн соёлоо хамгаалан хөгжүүлж, уламжлалт монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс үндэсний бичгийн хэв маягт түлхүү анхаарч ажилласан болохыг дуулгахад таатай байна.
Өмнөх загварын үнэмлэхүүд хүчинтэй болохыг дурдах нь зүйтэй.



