Орчуулагч хэлмэрчийн үйл ажиллагаа эрхлэх мэргэшлийн шалгуурын удирдамж

Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн холбоо /цаашид ММОХХ гэх/ нь тус холбооны нэрийн өмнөөс албан ёсны орчуулагч хэлмэрчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг олгож байна. Холбооноос тавьж буй мэргэшлийн шалгуур хангасан иргэн, хуулийн этгээд нь ММОХХ-ны гишүүн, орчуулагч хэлмэрч болж орчуулгын товчооны гэрчилгээ, үнэмлэх, тамга, тамганы цахим хувилбарыг хугацаагүй эзэмших эрхийг эдэлнэ. Шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд орчуулгын үйл ажиллагаа биечлэн хийх иргэний анкет бөглөж дараах материалыг хавсаргана.

Хувь хүн бол:

- Хэлний чиглэлээр эзэмшсэн боловсролын баримт

- Өмнө нь орчуулсан материал /нэгээс доошгүй хуудас эх материалын хамт/

Үндэсний бичиг (Монгол бичиг) эзэмшсэн Өвөр, Ойрад, Буриад болон бусад Монгол угсаатай гадаад иргэдээс заавал шаардахгүй

- Боловсрол, ажлын туршлагын тухай товч намтар /CV/

- Эрх хүсэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зураг

- 2025 оны 11-р сарын 11-ний өдрийн №У/111 тоот УЗ-н тогтоолоор Монгол угсаатай гадаад иргэн шинээр гишүүнээр элсэх бол орчин цагийн утга зохиолын Монгол хэл /яриа/, кирил эсхүл үндэсний бичгийн аль нэгийг эзэмшсэн байхыг шаардана. Тодруулбал Монгол бичиг эзэмшсэн бол кирил бичиг эзэмшсэн байхыг шаардахгүй.

Байгууллага бол:

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эрх хүссэн тухай албан бичгийн хамт info@mmoxx.mn, b.sengee@yahoo.com хаягаар илгээнэ үү.

 

 

                       info@mmoxx.mn                      

 

 

       b.sengee@yahoo.com    

 

 

        wxid_nyz6axy5dszm22        

     Орчуулагч хэлмэрчийн үйл ажиллагаа эрхлэх шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд нь ММОХХ-ны гишүүнээр элсэх бүртгэлийн хураамжийг тушааснаас хойш ажлын 2 хоногийн дотор ММОХХ-ны гишүүний гэрчилгээ, үнэмлэх, орчуулгын товчооны тамгаа гардан авна. ММОХХ–ны гишүүн, орчуулагч нь Монгол Улсын хууль тогтоомж,  холбооны Удирдах зөвлөлөөс баталсан бусад дүрэм, журамд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 

Энгийн гишүүнээр элсэхэд хураамжгүй ба дээрх бүтээгдэхүүнийг эзэмшихгүй болно.     

 

     Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 7-р зүйлд заасны дагуу Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбоо нь гишүүдийн мэдээллийг боловсруулж аливаа нууцыг чандлан хадгална.

 

 

 

 

 

 

АНКЕТ

1. Эцэг /эх/ ийн нэр ……………………………..  Нэр …………………………

Монгол угсаатай гадаад иргэн бол Монгол овог, нэр ээ бичих. . . . . . . . . . . . . . .

2. Одоо хаана, ямар ажилтай ………………………………………….

3. Төрсөн газар ............................... .............................. ..............................

6. Харьяалал............................................. 

7. Үндэс, угсаа ............................................................

8. Хэлний төвшин

Ямар хэл

Бичих

Ярих

Сонсох

Унших

1.

 

 

 

 

 

9. Холбоо барих утас: .................................., 10. Яаралтай үед холбоо барих утас ................................ И-мэйл хаяг ...............................................

Орчуулагчдын холбооны нээлттэй мэдээлэлд овог, нэр, холбоо барих хэрэгслийг нийтлэхийг зөвшөөрөв.

·       Иргэний үнэмлэх эсхүл цахим лавлагаа, цээж зураг хавсаргах ба анкетыг үндэсний бичгээр бөглөж болно.