АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ

____ он ___ сар ___ өдөр                                                                                              Улаанбаатар хот

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг,  343-358 дугаар зүйлийг тус тус үндэслэн нэг талаас ___________________________________________________ тоот хаягт оршин суугч ___________________________ /Цаашид захиалагч тал гэх/, _____________________________ ________________ тоот хаягт оршин суугч __________________________ /Цаашид ажил гүйцэтгэгч тал гэх/ бид харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

Нэг. Ерөнхий зүйл

1.1.  Энэхүү гэрээгээр _______________________________________________ ажлыг гүйцэтгэхэд захиалагч, ажил гүйцэтгэгч нарын хооронд үүсэх эрх, үүрэг, ажлын хөлс, ажил гүйцэтгэх хугацаа, өмчлөх эрх үүсэх, шилжих, эд хөрөнгө устах, гэмтэх, үгүй болох эрсдэлийг хариуцах, талуудын хариуцлага болон холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулна.

1.2.  Талууд гэрээний үүргийг биелүүлэхдээ бие биенээ харилцан хүндэтгэж, хамтран ажиллана. Гэрээний үүргээ шударгаар,  зохих ёсоор биелүүлнэ

1.3.  Захиалагч нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, хөлсийг гэрээгээр тохирсон хэлбэр, хугацаанд төлнө.

1.4.  Энэхүү гэрээгээр зохицуулаагүй аливаа харилцааг хуулиар зохицуулна.

Хоёр: Гэрээний зүйл, хугацаа, ажлын хөлс

2.1   Ажил гүйцэтгэгч нь  ......................................................................... захиалагчийн /өөрийн/ материалаар ............................................................................................ ................... /ажлын үр дүн, шинж чанар, тоо хэмжээ гэх мэт/ ажлыг захиалагчийн даалгавраар гүйцэтгэж гэрээний 2.2-д заасан хугацаанд захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.

2.2   Ажил гүйцэтгэх хугацааг хоёр тал харилцан тохиролцож тогтоох бөгөөд хуанлийн  хугацааг удирдлага болгоно.

·         Ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа ........................................

·         Ажил эхлэх хугацаа ..............................................................

·         Ажлыг дуусгаж захиалагчид хүлээлгэн өгөх хугацаа ...................................

2.3  Гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлс  ........................................../тоогоор, үсгээр/ төгрөг байна. Ажлын хөлсийг мөнгөн хэлбэрээр төлнө.

2.4  Ажлын үр дүнг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөх үед хөлсийг төлнө. /Ажлын тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө./

Гурав. Захиалагчийн эрх, үүрэг

3.1        Ажил гүйцэтгэхэд  шаардагдах .................................................................................  /материал,багаж, тоног төхөөрөмж, ажлын байр зэрэг/-ийг ажил гүйцэтгэгчийн эзэмшилд .... оны ... сарын .... өдөр  шилжүүлнэ.

3.2. Ажил гүйцэтгэгч үүргээ биелүүлэхэд шаардагдах баримт бичиг болон бусад мэдээллийг өгнө.

3.3. Гэрээний хугацаанд гүйцэтгэгчийн гэрээнд заасан үүргээ биелүүлж байгаа эсэх талаар хяналт тавих эрхтэй.

3.3. Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал ажил хүлээн авснаас хойш .... сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш ........ жилийн дотор гаргана.

3.4. Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр гомдлын шаардлага гаргах эрхээ алдана.  

3.4. Гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авч, хөлсийг саадгүй төлөх үүрэгтэй.

3.5. Ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй.

Дөрөв. Ажил гүйцэтгэгчийн эрх, үүрэг

4.1. Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагчид шилжүүлэн өгнө.

4.2. Гүйцэтгэгч нь гүйцэтгэх ажлын мөн чанар, ажил гүйцэтгэгчийн хувийн байдалтай холбоотой биечлэн гүйцэтгэвэл зохих ажлаас бусад ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болно. Ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна.

4.3. Ажил гүйцэтгэхээр захиалагчаас авсан материалын зарцуулалтын талаар захиалагчид тайлагнаж, үлдэгдэл материалыг ажил дууссаны дараа захиалагчид буцаан өгнө.

4.4. Захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлнэ. Ажлын үр дүнгийн доголдол гарсан тохиолдолд өөрийн зардлаар хариуцаж арилгах үүрэгтэй.

4.4. Захиалагчийн өгсөн материал чанар, стандартын хувьд ажлын шаардлага хангахгүй бол түүнийг сольж өгөхийг шаардах эрхтэй.

4.5. Захиалагч ажлын үр дүнг хугацаанд нь авах үүргээ биелүүлээгүй бол ажлын үр дүнг хүлээн авсанд тооцож хөлс төлөхийг захиалагчаас шаардах эрхтэй.

4.6. Захиалагч өөрийн буруугаар ажлын үр дүнг хүлээж аваагүй байхад гүйцэтгэсэн ажлын үр дүн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас устсан, гэмтсэн, эсхүл захиалагчийн буруугаар ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ажлын хөлсөө төлүүлэх эрхтэй.

   Тав. Өмчлөх эрх үүсэх, ажил гүйцэтгэгчийн барьцааны эрх

5.1. Ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд шинээр бий болсон эд зүйл захиалагчийн өмчлөлийн эд хөрөнгө байна.

5.2. Гэрээний 3.4, 4.4, 4.5-д зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр захиалагчийн өмчлөх эрх үүснэ.

5.3. Гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөхдөө хүлээлцэх баримт үйлдэнэ.

5.4. Ажил гүйцэтгэгч өөрийн шаардлагыг хангах зорилгоор эзэмшилдээ байгаа, захиалагчийн захиалсан ажлын үр дүн болох хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхтэй. /Хэрэв гэрээний зүйл нь барилга байгууламж буюу түүний тодорхой хэсэг байвал ажил гүйцэтгэгч өөрийн шаардлагыг хангуулахаар барилга байгууламж барих газрын хувьд баталгаат ипотекийн эрхтэй/

Зургаа. Талуудын хүлээх хариуцлага.

6.1. Гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, захиалагч ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авч, хөлсийг төлөөгүй бол буруутай тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн  ..... хувийн алданги төлнө.

6.2. Гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй нь захиалагчийн буруутай үйлдлээс болсон тохиолдолд захиалагч алданги тооцох эрхээ алдана.

6.3. Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг гэм буруутай тал нь нөхөн төлөх үүрэгтэй.

6.4. Торгууль, алданги төлсөн нь материалыг устгасан, гэмтээснийг нөхөн төлөх үүрэг гүйцэтгэхээс чөлөөлөгдөхгүй.

Долоо. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй

нөхцөл байдлын үед эрсдэлийг хуваарилах

7.1. Гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид шилжүүлэхээс өмнө гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн ажлын үр дүн устсан, гэмтсэн тохиолдолд бий болох эрсдэлийг ажил гүйцэтгэгч хариуцна.

7.2.Захиалагч гэрээний 2.2-д заасан хугацаанд гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн аваагүйн улмаас ажил гүйцэтгэгчийн эзэмшилд байх үедээ гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас бий болох үр дагаврыг захиалагч хариуцна.

7.3.  Гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэхээс өмнө буюу гэрээний 2.2-д заасан хугацаанаас өмнө гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас ажил гүйцэтгэх материал устсан, гэмтсэн бол уг материалыг гаргасан тал эрсдэлийг хариуцна.

7.4.Харин ажил гүйцэтгэгчийн буруутай үйлдлийн улмаас ажил гүйцэтгэх материал устсан, гэмтсэн бол эрсдэлийг ажил гүйцэтгэгч хариуцна.

Найм. Бусад заалт

8.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

8.2. Гэрээг ... хувь үйлдсэн бөгөөд хувь тус бүр нь хуулийн адил хүчинтэй байна.

8.3. Гэрээний хугацаа, нөхцөл байдлын талаар өөрчлөлт оруулахаар бол хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

8.4. Гэрээтэй холбоотой маргааныг талууд харилцан тохиролцох журмаар шийдвэрлэнэ. Талууд тохиролцоонд хүрч чадахгүйд хүрвэл шүүхээр шийдвэрлүүлнэ.

8.5. Гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд авталгүй, хүсэл зоригоо  бүрэн илэрхийлсэн.

Ес. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах журам

9.1. Ажил гүйцэтгэх явцад гэрээнд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж талуудын гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

9.2. Иргэний хуулийн 355 дугаар зүйлд заасан үндэслэлээр талууд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй.

9.3  Уг гэрээг гэрчлүүлэхтэй холбогдон гарах зардлыг талууд харилцан тохиролцоно.

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

 

              Гэрээг уншиж танилцан, бүрэн зөвшөөрч, гарын үсэг зурсан

 

ЗАХИАЛАГЧ:                                                АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧ:

 

________________  ____________             _____________           ______________

 

          / нэр /               / гарын үсэг /                          / нэр /                        / гарын үсэг/

 

Утас:                                                                         Утас:

 

 

 

 

 

 

 

ХӨЛСӨӨР АЖИЛЛУУЛАХ ГЭРЭЭ

___

20___ оны ___-р сарын ____ өдөр                                              Улаанбаатар хот

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 359-368 дугаар зүйлийг тус тус үндэслэн

Нэг талаас __________________________________________________________

              (байгууллагын нэр, хаяг)

түүнийг төлөөлөн ____________________________________________________

                                                              (төлөөлсөн хүний нэр, албан тушаал)

Нөгөө талаас ________________________________________________________  хаягаар оршин суух ____________ тоот иргэний үнэмлэхтэй ____________ тоот регистрийн дугаартай _________________________________________ (цаашид “хөлсөөр ажиллагч” гэх) нар Монгол Улсын Иргэний хуулийн 359-368 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг баримтлан дор дурдсан нөхцөлөөр энэхүү гэрээг хэлэлцэн байгуулав.

1. Нийтлэг үндэслэл

1.1. Захиалагч, хөлсөөр ажиллагч аль аль нь хамтарч ажиллах, эрх тэгш байх, харилцан ашигтай байх, түншлэлийн зарчмыг баримтлан ажиллана.

1.2. Энэхүү гэрээ нь 20__ оны ___ сарын __-нээс эхлэн ____________________ хугацаанд _____________________________________________________ ажил, үүргийг хийж гүйцэтгэх хүртэл үргэлжилнэ.

1.3. Энэхүү гэрээнд зааснаас бусад тохиолдолд хөлсөөр ажиллах үйл ажиллагааг Монгол Улсын Иргэний хууль тогтоомжийг баримтлан явуулна.

1.4. Хөлсөөр ажиллагчийн нийгмийн даатгалын шимтгэл, ажлын цагийн горимыг гэрээний талуудын хэлэлцээрээр эсвэл Монгол Улсын Иргэний хуульд заасны дагуу зохицуулна.

2. Захиалагчийн эрх, үүрэг

2.1. Хөлсөөр ажиллагч иргэн _______________________________________-ээр ___________________________________________________________________ _________________________________________________________ ажил, үүрэг гүйцэтгүүлнэ.

2.2. ___________________________________________________________ ажил гүйцэтгүүлэхийн тулд _________________________________________________ ажилд __________________ төгрөгийн хөлс, ______________________________ ___________________________ нөхцөлд ________________________________ хэмжээний урамшил (нэмэгдэл) олгоно.

2.3. Хөлсөөр ажиллагч _____________________________________________-ны хүсэлтээр ___________________________________________________ нөхцөлд ______ хувийн урьдчилгаа хөлс олгоно.

2.4. Хөлсөөр ажиллагч ___________________________________-нээс

1.    ___________________________________________________________

 

2.    ___________________________________________________________

 

3.    ___________________________________________________________

 

4.    ___________________________________________________________ зөрчил дутагдал гаргасан тохиолдолд гэрээг цуцална.

2.5. Бусад үүрэг ______________________________________________________

___________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________

3. Хөлсөөр ажиллагчийн эрх, үүрэг

3.1. __________________________________-ны захиалгаар _________________ ___________________________________________________________________ үүргийг ________________ хугацаанд ____________________ чанарын төвшинд гүйцэтгэнэ.

3.2. Энэхүү гэрээнд тусгайлан тохиролцоогүй бол ажлын цагийн горим, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг өөрөө хариуцна.

3.3. Гэрээнд заасан нөхцөлөөр хангахыг захиалагчаас шаардах, захиалагчийн буруугаас _____________________________________________________ ажлыг гүйцэтгэх боломжгүй тохиолдолд _______________________________________ ____________________________ ажлыг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

3.4.Хөлсөөр ажиллагчийн бусад үүрэг ___________________________________

____________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________

4. Гэрээг дүгнэх журам, хариуцлага

4.1. Гэрээг __________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________ нөхцөлд биелэгдсэн гэж үзэж, ___________ хоногийн дотор хөлсөөр ажилласны төлбөр болох ______________________ төгрөгийг _____________________ банкны ________________________ тоот дансанд шилжүүлэх, эсвэл бэлнээр олгоно.

4.2. Гэрээний биелэлтийг ______________________________________________ ____________________________________ нар харилцан дүгнэж гэрээ, протокол үйлдэнэ.

4.3. Захиалагч энэхүү гэрээний ____ дугаар зүйлд заасан ___________________ ________________________________________________ үүргийг биелүүлээгүй тохиолдолд:

1.    Хоног тутамд ________________________________ алданги төлнө

2.    ___________________________________________________________ _______________________________________ хариуцлага хүлээнэ.

 

Хөлсөөр ажиллагч нь гэрээний ____ дугаар зүйлд заасан __________________ ________________________________________________ үүргийг биелүүлээгүй тохиолдолд:

 

1.    Чанаргүй гүйцэтгэсэн _________________________________________ ажил, дутуу гүйцэтгэсэн _______________________________________ ______________________________ажлыг үнэ хөлсгүйгээр гүйцэтгэнэ.

 

2.    ___________________________________________________________ ажлыг хугацаа хэтрүүлсэн, эсвэл чанаргүй гүйцэтгэсний төлөө хоног тутамд _____ алданги төлнө.

4.4. Бусад хариуцлага ________________________________________________

 

_________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________

5.    Маргаан шийдвэрлэх журам

5.1 Хэрэв маргаантай асуудлаар Талууд тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд гэрээтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг хэлэлцэн тохиролцох замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

6. Талуудын хаяг

 

 

Захиалагч:

 

Хаяг: _________________________

 

 

 

Утас:

 

 

 

 

Гарын үсэг:____________________

 

 

 

 

 

          (Тамга, тэмдэг)

 

Хөлсөөр ажиллагч:

 

Хаяг: __________________________

 

 

 

Утас:

 

 

 

 

Гарын үсэг:______________________

 

 

 

 

 

          (Тамг