Зорилго

“Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн холбоо” ТББ-н эрхэм зорилго нь мэргэшсэн орчуулагч бүхэнд эх болсон Монгол хэлийг зөв хэрэглэх, хэлний соёлыг төлөвшүүлэн үнэн зөв, оновчтой, уран орчуулга хийх дадал бий болгоход  оршино.

Зорилт, үйл ажиллагаа

-        Орчуулагчдын нэгдмэл байдлыг хангах;

-       Монголын орчуулагчдын нэгдсэн бүртгэл, судалгааг хөтлөх;

-       Монгол хэлний үгсийн санг хамгаалах;

-       Ижил төстэй зорилго бүхий дотоод, гадаадын болон олон улсын байгууллагатай харилцаа холбоо тогтоох, тэдгээртэй хамтран ажиллах;

-       Өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг боловсруулах, бүрдүүлэх, олон нийтэд лавлагаа өгөх, сурталчлах, танилцуулах;

-       Төсөл хөтөлбөр санаачлах, хэрэгжүүлэх;

-       Гишүүдийнхээ мэргэшлийн эрхийг хамгаалах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх;

-       Төрийн болон хувийн, төрийн бус байгууллагуудад шаардлагатай орчуулагчийн боловсон хүчнээр хангахад чиглэнэ.