Херберт Винстон Хансен
УХААНТАЙ АМЬДРАЛЫН НУУЦ
1. Бид генээ яаж чадах вэ?
Яаж ч чадахгvй. Сайндаа л, хэрэв сэтгэл ханамжтай бол баяртайгаар, харин ханамжгvй байгаа бол эсэргvvцэлгvйгээр бидний дотор бид өөрчилж чадахгvй юмнууд байна гэдгийг хvлээн зөвшөөрнө. Мэдээж vvний зэрэгцээ өвлөгдсөн шинж чанаруудад бvхнийг шийдэгч нөлөө байхгvй гэдгийг санах хэрэгтэй. Бид хэн болох вэ, юу бvтээх вэ гэдэгт өөр хvчин зvйлс ч хувиа оруулалцах бөгөөд ингэхдээ бага хэмжээгээр ч биш.
Бидний ихэнх нь өвлөгдсөн шинж чанарууд хvний бололцоонуудыг тавилан мэтээр шийддэг: чиний генэнд чинь хэрхэн бичигдсэн байна, та тэр л хvн буюу тийм л хvн болно гэж vздэг байсан тэр vед өсөцгөөсөн билээ. Магадгvй, тэр цагт зарим даруухан их сургуулийн деканууд: “Хэрэв нөлөөтэй болоод ухаантай байхыг хvсч байгаа бол нөлөөтөй бөгөөд ухаантай өвөө, эмээг сонго” гэсэн зөвлөлгөө өгдөг байсан байх. Колумбын Их сургуулийн нэгэн vеийн ерөнхийлөгч Фредерих Барнард нэг оюутныхаа эхээс гурван доллар хvрэхгvй хvvхдийн сургалтад гурван мянган доллар vрэх нь хэрэгтэй гэж vзэж байна уу хэмээн асууж байжээ.
Эдгар Аллан По шиг гайхамшигт хvмvvсийг өвлөгдсөн шинж чанаруудын vндсэн дээр тайлбарлахыг хvмvvс ердийн мэт хvлээж авах ажээ. Пог арвантаван наснаас нь эхлэн хар дарсан зvvдvvд зовоож, хожим нь харин солиорлын шинж тэмдгvvд ажиглагдаж байв. Бvхий л амьдралынхаа туршид өвчин ба алкоголизмд шаналж байлаа. Тvvний эгч Розали нь жаахан ойлгоц муутай нэгэн байсан, ахыг нь харин уушгины өвчин, хар ус авч оджээ. Хvмvvс муу генvvдийн нөлөөллийн төгс дvр зураг гэж vзэцгээж байв.
Погийн орчин нь ч төгс байгаагvйг санадаг хvмvvс харин байдаг байж. Эцэг эхээ бvр багадаа алдсан бөгөөд аав нь тvvнийг ойлгодоггvй гэр бvл тvvнийг авч, төрсөн ээж шигээ хайрладаг байсан өсгөгч эх нь өөд болоход бас л хvvхдээрээ байлаа. Тvvнийг таньдаг хvмvvс мансууруулах бодисоос гараагvйг нь, тэгээд бvх амьдралынхаа туршид аймшигтай ядуу байдалд амьдарч байсныг нь ярьсан байдаг. Харин хамгийн гол зvйл бол: хувь заяагаа өөрчлөх ямар ч хvсэл тvvнд байдаггvй байжээ.
Хэрэв энэ бvгдийг жигнэн vзвэл Погийн бvх зовлон өвлөгдсөн шинж чанаруудын vр дагавар гэдэг нэгэнт баталгаатай биш. Хэрэв орчны нөлөөг, цаашлаад хувийн мөн чанарынх нь дорой байдлыг анхаарлын гадна орхивол энэ ээдрээтэй хvний амьдралыг бид ойлгож чадахгvй. Yнэнийг дагахад шаардлагатай хvсэл-хvч тvvнд байсангvй, мөн амьдралыг нь шийдэх нөлөө бvхий шийдвэрvvд нь ч тийм оновчтой байгаагvй. Энэ бvхэн дээр тvvний бvтээлvvд мөнхөд амьдрах болно гэдэг мэдээж нэгэн парадокс юм.
Хувийн шинж чанар дор хаяж гурван зvйлээс тогтоно: өвлөгдсөнөөс, орчны нөлөөллөөс, эцэст нь хувь хvний шийдвэрvvд ба vйлдлvvдээс. Магадгvй, энэ бvгдээс сvvлчийнх нь хамгийн чухал нь. Оскар Амерингерийн хувийн намтар бvтээлээс нь нь vvнийг уншиж болно:
“Би зарим шинж чанаруудыг тодорхойгvй тооны өвөг дээдсээс өвлөсөн гэдгийг, тvvнчлэн намайг төрөхөөс хамаагvй өмнө vгvй болцгоосон байсан хvмvvсийн нөлөөлөл надад туссан гэдгийг, цаашилбал миний зvгээс ямар ч vйлчлэл байхгvй орчны хvчин зvйлvvд намайг хэлбэржvvлсэн гэдгийг эс тооцвол би vнэн хэрэгтээ нэгэн self-made man юм.”
Хэрэв та найдлагагvй хvсэл дорой нэгэн л биш бол өвлөгдсөн шинж чанарууд болон орчны нөлөөллvvдийн тухайд хэчнээн азгvй байсан ч өөрийнхөө төлөө ямар нэг юм хийж чадна. Таныг өөрийнхөө хувь заяаг шийдвэрлэх нөлөөтэй байхад хангалттай байхуйц өргөн бололцоог амьдрал өгдөг.
Өвлөлийн тухай орчин vеийн vзлvvд vvнээс ч хол явжээ. Бvх эрvvл хvн тохиромжтой нийгмийн нөхцөлд – ар гэрийн, сургуулийн, ажлын газрын болон хамт олны нөлөөллийн дэргэд – ядаж нэг зvйлд гоц чадвартай болоход хангалттай баялаг өгөгдөхvvнvvдтэй байдгийг судалгаанууд баталж байна.
Бvх индивидум хоёр төрvvлэгчээс шинж чанаруудаа өвлөдөг, харин тэд өөрсдийнхөө хувьд бvр дөрвөн өвгөөс өвлөнө. Тэгэхээр, хэрэв өвөг дээдчvvлийн тооллыг Myflower Америкт зангуугаа хаяснаас эхэлбэл өнөөдөр амьдран буй хэн нэгэн бараг хоёр мянгаад өвгийн шинжvvдийг өөртөө нэгтгэж байгаа хэрэг. Энэ нь, хэн нэгний хувь заяа хэрхэн өөрчлөгдөхийг өвлөгдсөн шинж чанарууд урьдчилан шийдчихнэ гэж vзэх ямар ч vндэсгvйг илэрхийлэхээр баян олон төрөл юм. Хувь хvнд амьдралаа залуурдах арга vнэхээр бий.
Ийм л учраас хамгийн сайн өөрсдийгээ бий болгохыг бидний хамгийн гол зорилго гэж vзэх хэрэгтэй. Yvний тулд эхний алхам болгож өвлөгдсөн шинж чанаруудын шийдвэрлэх нөлөөний тухай эндvv ойлголтоос чөлөөлөгдөх хэрэгтэй. Генэндээ авсан зvйлсээ хvлээн зөвшөөрөх хэрэгтэй бөгөөд vvн дээрээ барьсаар цорын ганц, хэзээ ч vл давтагдах өөрсдийгээ бvтээх хэрэгтэй юм.
Өвлөлийн ад зэтгэр
Биологийн өвлөлийн асуудлыг бодитойгоор авч vзнэ гэдэг нь бид зарим талаар өвлөгддөг шинж чанаруудаас болоод ийм байгаа гэдгийг мэдэж авна гэсэн vг. Гэхдээ зөвхөн зарим талаар. Хэрэв бид эрvvл төрцгөөсөн бол эдгээр шинж чанарууд нь өндөр магадлалтайгаар сайн бөгөөд давуу талтай. Харин тэднийг vлдэгдэлгvй нээн гаргадаггvй байх. Ялангуяа, бvтэлгvйтлvvд ба алдаануудынхаа төлөө генээ буруутгах vед ийм аюул бий.
Хvvхдvvдийнхээ муу талуудыг эхнэрээсээ (нөхрөөсөө) өвлөсөн шинж чанаруудаар тайлбарлах нь мөн л ердийн. Заримдаа vvнийг тоглоомоор хэлдэг, заримдаа харин vнэнээсээ. Өвлөлийн ад зэтгэр олон хvний тархины харанхуй мухарт нуугдсаар л.
2. Орчны нөлөөллийн талаар юу хэлж болох вэ?
Хувь хvний бvтэлгvйтлийн шалтгаан болгож хvнд орчинг дурдах нь олонтаа. Тухайлбал, хэрэв Эдгар Аллан Погийн амьдралыг өвлөгдсөн шинж чанаруудаар тайлбарлахгvй бол тvvний бvтэлгvйтлийг азгvй хvvхэд vе, vргэлжийн харанхуй битvvлэг байдал, ядуурлын эсрэг тасралтгvй тэмцэл, хэзээ ч vл арилах сэтгэлийн дайнаар нь хаацайлж болно.
Гэтэл vнэн хэрэгтээ олон сод хvмvvс тийм ч таатай бус орчноос гарч ирсэн байдаг. Тэд эсвэл маш хөндий хvйтэн эцэг эхийн харьцааг туулсан, эсвэл эцэс төгсгөлгvй ядуу зvдvv байдалд өссөн, эсвэл өөр ямар нэгэн байдлаар хvнд орчинд байсан байна. Гэвч тэд энэ бvгдийн эсрэгээр ялгаран гарч бvтээх чадвартай байжээ.
Хvн өөрийнхээ орчинтой гурван янзаар хандаж болно:
Нэгдvгээрт, хөгжиж дэвжихэд нөхцөл байдал илvv сайтай, сэтгэхvйн, мэдрэхvйн болон vйл vйлдлийн жаяг маяг vvсгэхэд илvv таатай газрыг хайна. Ер нь ч бидний жаяг заншил хэлбэржихэд орчин маш том нөлөөтэй гэдэг нь эргэлзээгvй юм.
Зэрлэг нутагт анх зорчигсод 1830-аад оны Нью Иоркийн бизнесменээс ондоо заншлуудтай байсан нь дамжиггvй. Бизнесмен сайн хувцасласан, эелдэг, эвтэй нэгэн байхад зэрлэг нутгийн хvн өөр заншилтай байх хэрэгтэй байлаа. Хэрэв зэрлэг амьтад болон индиануудын золиос болохыг хvсээгvй бол хурдан бөгөөд ширvvн байх хэрэгтэй байв. Өөрийнхөө дайсан амьтан ба хvний зан vйлдэхvйг таньж сурсан байлаа. Зэвсгийг чадамгай хэрэглэнэ. Мэхлэлийг мэхлэлээр цохиж, хvчирхийллийг хvчирхийллээр юм уу арга залиар хариулдаг байв. Yргэлж мөргөлдөөнд хvрч байдаг хvмvvсийн сэтгэлгээний болон vйлдэхvйн заншлуудыг судалж мэдсэн байлаа. Тэгэхэд Нью Иорк дахь хvн өрсөлдөгчдийнхөө эсрэг тэс өөр аргууд хэрэглэж байв.
Хоёр дахь боломж, хэрэв хvн өөрийнхээ орчинд сэтгэл хангалуун биш байвал тvvнийг өөрчлөхийг чармайна, эсвэл тvvнд зохицохыг хичээнэ. “Бид тvvхээс хэзээ ч суралцахгvй юм гэж vv? - хэмээн ерөнхийлөгч Вилсон асууж – Яг адилхан алдаануудыг дахин дахин давтах хэрэгтэй гэж vv?” Тийм. Орчиндоо зохицолтгvйгээр хөгжил дэвшил гэж vгvй гэдгийг ойлгох хvртлээ бид давтсаар л байх болно. Бvх өөрчлөлт аймшигтай, учир нь тэд vйлдэхvйн жаяг маягуудаа өөрчлөхийг бидэнд тулгадаг.
Өөрийнхээ орчинг ч, жаяг маягуудаа ч, тэгээд өөрсдийгээ ч нэгэн зэрэг өөрчилж чаддаг хvмvvс бусдаас ялгаран гардаг билээ. Бусад нь мөнхөд дадаж заншсан хэв маягаараа амьдарцгаана. Хэрэв хэн нэгэнд орчин нь таалагдахгvй байвал тvvнийг өөрчлөх хvч өөрийнхээ дотор олох хэрэгтэй, учир нь энэ нь ялгаран гарах нэгэн урьдчилсан нөхцөл юм.
Мэдээж хэрэг, орчингоо өөрчлөх юм уу, эсвэл тvvнийг шинээр бvтээх аргагvй тохиолдлууд байдаг. Бид дотроос нь гарч vл чадах хvлэгдсэн байдалд байна. Эртний христосчуудын хэлдэг байсанчлан тэд “дэлхий дээр амьдарцгааж байна, гэхдээ дэлхийн нэгэн хэсэг нь биш”. Хvн орчиндоо хандах гурав дахь зам тэгэхээр, тvvний хувьд өөрчлөх аргагvй байдлуудыг туулах боломж тvvнд өгөх нэгэн өвөрмөц сэтгэхvйн хуягаар өөрийгээ бvрхэн тойруулах явдал.
Бvх хvн өөрийнхээ орчинг бvрдvvлэх чадвартай
Манай улсын баруун хэсэгт орших, онц татах юмгvй нэг хотхонд нэгэн хижээл Армен эр амьдарна. Америкийн хотуудын арменууд ихэвчлэн худалдаалдаг бараагаар худалдаа эрхэлдэг. Дорнын хивсvvд, викториан зургууд болон мөнгөн эдлэлvvд арилжина. Тэдний дунд амьдралаа өнгөрөөнө.
Тvvний албаны өрөөнд харин ердийн тvлхvvрээр онгойдог ердийн нэгэн шvvгээ байна. Энэ шvvгээн дотор шал өөр төрлийн эртний зvйлсийг харж болно: Библийн ховор Сири гар бичмэлvvд, мөн vнэлэшгvй vнэтэй дундад зууны ёслол, хvндэтгэлийн эдлэлvvд.
Маш ховор эд болох тул дэлхийн хамгийн том музейнvvд ч өөрсөддөө байлгахыг хvсэх хэдэн гар бичмэл энд бий. Тэрбээр харин тэднийгээ зарахгvй. Жинхэнэ vнэ цэнэ байхгvй зvйлс арилжихад худалдаачны хувьд тvvнд хангалттай баяр аж. Yнэтэй болон ховор зvйлсэд дуртай, иймээс тэднийг өөртөө байлгана. Хотын оршин суугчид тvvнийг ямар гайхамшигт эрдэнэстэй болохыг нь мэдэхгvй.
Энэ бол нэгэн жишээ, гэхдээ vнэн тvvх юм. Эндээс харах зvйл гэвэл орчин нь хэн нэгнийг тvvний болохыг хvсэхгvй байгаа тийм хvн болгож чадах хэн ч vгvй. Чадалтай хvмvvс орчингоо өөрсдөө бvтээдэг, харин энэ vйл явц нь өөрөө тэднийг ноён нуруутнууд болгон хувиргадаг ажээ.
3. Хvн өөрийнхөө төлөө юу хийж чадах вэ?
Хувь хvн – тодорхой хязгааруудын дунд - өөрийгээ бvтээдэг гэдэгтэй маргах хvн өнөөдөр цөөхөн. Хөгжиж дэвжихэд нь бэлэн байгаа орчны болон өвлөсөн боломжуудыг амьдралынхаа туршид бvрэн ашигладаг хvмvvс - сэтгэцийн гvнзгий гажигтай төрөгсдийг энд хамруулалгvйгээр - маш цөөн байдгийг туршлага харуулж байна. Сэтгэхvйгээрээ, vйлдлээрээ, өөрийгээ хөгжvvлэх хvчин чармайлтаараа хэн болох вэ, ямар амьдрал амьдрах вэ гэдгээ шийдвэрлэхvйцээр бид өөрсдөө тодорхойлдог. Тvлхvvр vг бол өөрийгээ хөгжvvлэх. Yvн дээр амжилттай байхын тулд мэдэхvйн гадуурх оюуны vvрэг нөлөөг ойлгох хэрэгтэй.
Бидний vлмэдэхvйн ажиллагаа
Хэдэн жилийн өмнө Харвардын Их сургуулийн профессор Юго Мюнстерберг “vлмэдэхvйн тухай өгvvлэл хоёр vгээр хэлэгдэж болно: оршин байхгvй” гэж бичиж байв. Оршлыг нь шийдвэртэйгээ няцаах явцдаа энэ ер нь юу болох тухай гуч гаруй хуудас дvvрэн бичжээ!
Профессор мэдээж хэрэг vлмэдэхvйн оршлыг vгvйсгэсэнгvй, гагцхvv ямар ч сенсаци болоод байх юм байхгvй гэдгийг, ямар ч нууцлаг юм vгvй гэдгийг, мөн оюун санааны мэдэгдэх хэсгээс эрс зааглах аргагvй гэдгийг л харуулахыг зорьжээ.
Нэрт психологич Вилъям Жеймс хvний оюун санаа нь мөсөн уултай төстэй хэмээн олон удаа хэлж байв: зөвхөн есний нэг нь л усны мандал дээр байна. Энэхvv есний нэг хэсэг мэдэгдэх оюуныг төлөөлж буй хэрэг. Есний найм нь мэдэхvйн тvвшингийн доор орших мартагдсан ухаан бодлуудыг төлөөлнө. Эдгээр бодлууд ихэнх тохиолдолд огт санаандгvйгээр мэдэхvйн тvвшин дээр гарч ирцгээдэг.
Өөр нэгэн психологич хэрэв арван таван сантиметр диаметр бvхий нэгэн тойрогт гурван миллиметр диаметртэй өөр нэг тойргийг зурвал энэхvv маш жижигхэн тойрог мэдэхvйг, том тойрог харин vлмэдэхvйг төлөөлнө гэжээ. Харьцааны тухайд мэргэжлийн хvмvvсийн санал зөрж болох юм, харин нэг зvйл эргэлзээгvй мэт: vлмэдэхvйн гvрэн мэдэхvйнхээс хамаагvй том ажээ.
Мартамхай [Богино ой муутай. орч.] хvмvvсийг бид бvгдээрээ мэднэ. Тийм хvмvvсийн хувьд санах ёстой зvйлс vлмэдэхvйн далайд тогтмол “живж” байдаг. Ийм vед тэд будлиантсан байдалд байна, учир нь тэдгээр мэдээллvvд өдөр тутмын vйл ажилд нь хэрэгтэй байдаг, гэвч зvгээр л тэднийг гvнээс гаргаж ирэх чадвар байхгvй.
Грекийн нэг vеийн диктатур, генерал Жоаннес Метаксас ийм хvн байжээ. Нэг удаа газар дундын тэнгисийн цэргийн баазад зочлох vед нэгэн шинэ хидропланыг туршиж vзэхийг тvvнээс хvссэн тухай ярьцгаадаг. Тэрбээр онгоцыг өөрөө жолоодсон бөгөөд генералыг нэгэн хуурай газрын нислэгийн талбайд буухаар завдаж байхыг командлагч – зочлогч – анзаарах хvртэл бvх юм хэвийн явагдаж байв.
- Уучлаарай, ноён генерал – хэмээн командлагч – энэ хидроплан, тийм болохоор усан дээр буухыг оролдвол дээр болов уу!
- Өө! Мэдээж хэрэг командлагч! Би ямар болгоомжгvй юм! гэж Метаксас хэлээд, ухаан орж онгоцыг усан дээр аятайхан буулгажээ.
Дараа нь суудлаасаа босоод:
- Командлагч! Миний хийхээр завдаж байсан цэнэглэлийг тэгж сэтгэл гарган анхааруулсанд хязгааргvй баярлалаа гэжээ.
Тэгэнгvvт онгоцны хаалгыг онгойлгон, ус руу гишгэсэн аж.
Бидний хувийн шинж чанарын хөгжил бусад зvйлсийн хажуугаар vлмэдэхvйг аль болох мэдэхvй vйл хөдлөлийн төлөө vйлчлэхээр болгоход оршино. Гэвч vvний яг эсрэг vйл явц явагдах нь vргэлж: vлмэдэхvй мэдэхvйг хянана. Бидний сэтгэлгээнд, vйл хөдлөлд мэдэхvй оюуны хэсэгт vл хамаарах тийм төсөөллvvд буюу стереотипvvд – психологичид vvнийг комплекс хэмээнэ –нөлөөлдөг. Энэ нь харин, тэдгээр нь мэдэхvй оюуны бvтээгдэхvvнvvд биш гэсэн vг мэдээж биш. Ерөнхийдөө ухаантай хvмvvс дээр мэдэгддэг төрөл бvрийн стереотип болон өөр улирсан баларсан vзлvvд, vе vе илрэх примитив зан авир гагцхvv vлмэдэхvйг танин мэдсэнээр ойлгогдох юм.
Хэрэв бидний vлмэдэхvйд иррациональ vзэн ядалт, фанатик стереотипvvд, дайсагнал ба хардлагын асар том ширэнгэ харлаж, тvvний сvйтгэгч хvчин мэдэхvйн хаалгыг байнга нvдэн тийш нэвтрэн орохоор зvтгэж байгаа бол яах вэ?
Тэртээ гvнд нуугдан буйгаас олон зvйлс ердөө ч муу зvгийн бус, муу биш, харин ч дан эерэг болоод сайн байдаг нь бидэнд тус болж болох юм. Өнгөрсөн vеийн, мартагдсан, гайхамшигтай сайхан дурсамжууд ч тэнд дарагдсан байгаа билээ.
Бидний өнгөрvvлж буй өдөр бvхэн ямар нэгэн сайныг, ямар нэгэн сайхныг агуулж байдаг. Энэ нь их байж болно, бага байж болно, сайхан нь харин тэнд байж л байгаа, гагцхvv бид дандаа анзаардаггvй. Тэдний нөлөө, мөрvvд харин vлмэдэхvйд хадгалагдан vлддэг. Хvvхэд ахуйд хvрээлэн байсан хайр халамж ба сайн санааны зоригжуулалт, бидний төсөөллийн гайхамшигт машиныг хөдөлгөөнд оруулсан санаандгvй хэлэгдсэн vгс, ээжийн элбэлтvvд, аавын мэргэн сургаалууд, зарим багшийн ойлгож тэвчсэн сэтгэл, нэгэн гайхамшигт vдшийн нам тайван – бvгдээрээ л бидэнтэй хамт байх бөгөөд тэртээ гvнд оршиж, бидэнд vл мэдэгдэн бидний өдрvvдийг сайхан болгож байдаг.
Yлмэдэхvйд нуугдан буй муу ил гарахаар зvтгэн бидний амьдралын жолоог булаан авахаар завдах vед энэ эрхэм хэсгээс бид хvч олж чадна. Өнгөрсөн vеийн гайхамшигт дурсамжуудыг дотроо сэргээн санаж, vнэтэй, хосгvй зvйлсийг бид анзаардаг болж сурах хэрэгтэй. Нvдээ нээцгээн бидний эргэн тойронд буй сайн болоод сайхан бvхнийг анхаарцгаая. Энэ нь бидний аюултай стереотипvvд, бусниулах санаархалтай мэдрэмжvvдийн сvйтгэх нөлөөнөөс өөрсдийг маань хамгаалах юм.
Бидний vлмэдэхvй яг л заан шиг: хэзээ ч мартахгvй. Хэзээ нэгтээ бидний мэдэхvйд хvрч байсан бvгд, мөн таамаглаж буйгаар тэднээс хамаагvй их зvйл цөм тэнд арилашгvй хадгалагдана. Цөөн бус удаа, тухайлбал санаандгvйгээр, ямар нэгэн оргvй хоосноос олон олон жилийн өмнөх, аль эрт мартагдсан, эсвэл тэр vед анзаарагдаа ч vгvй сэтгэгдлvvд, дурсамжууд гарч ирдгийг бид мэднэ. Эдгээрийг бид өөрсөддөө ашигтайгаар хэрэглэж сурч болно. Yлмэдэхvйг мэдэж нээх нь өөрийгээ хөгжvvлэх хамгийн vйлчилгээтэй аргуудын нэг юм.
Зохиолч Мередит Николсон олон жилийн турш хэрэглэж буй нэгэн өвөрмөц аргаа хуваалцсан байдаг: орондоо орохын өмнө тодорхой бодлуудыг тархиндаа тогтооно. “Хэрэв би нэгэн зохиол бичиж байгаа бөгөөд ямар нэг юм арай л болохгvй байгаа бол унтахынхаа өмнө энэ тухай гvнзгий боддог.”
Тvvний хэлснээр, заримдаа зарим зvйл тvvгээр тоглоом хийдэг аж, зөв сайн бодолд байх ёстойгоо vлмэдэхvйд нэвтрэлгvй, харин vvдний өрөөнд vлдээд тvvнийг унтуулахгvй. Ихэнхдээ харин зовлонгvй нойрсох ба сэрэх vед бараг л дандаа ямар нэгэн шинэ хувилбар, ямар нэгэн шинэ шийдэл тэнд хvлээж байдаг гэнэ. Yлмэдэхvйгээс гарч ирсэн эдгээр санаанууд зохиолынх нь vйл явдлуудыг олон удаа шал өөр зvгт аваачдаг ажээ.
Хэрэв бид тааламжтай болон сайн зvйлсийг тогтмол оюун ухаандаа нэвтрvvлж байвал тэдгээр нь бид аль хэдийн мартсан, эсвэл бидэнд хэзээ ч мэдэгдээгvй тааламжит дурсамжуудыг vлмэдэхvйгээс өөрсөддөө татах юм. Өөрсдөд нь учирсан шударга биш явдлыг дандаа боддог хvмvvс, vргэлж vзэн ядаж явдаг хvмvvс ингэж байгаагаараа vлмэдэхvйд хаасан зэрлэг зөнгvvдийг суллан тавьж байгаа хэрэг, эдгээр зөнгvvд нь адгуусны тvвшинд амьдарч байсан бидний өвөг дээдсийн хөдөлгөгч хvч байсан ба соёлт хvмvvнээс нэгэнт ангид билээ.
Өдөр тутмын амьдралд бид зvгээр л хажуугаар нь гараад явчихдаг учраас тун ч их баяр, тун ч их сайн сайхан гарзанд гарч байдаг. Хэрэв тэднийг унтахынхаа өмнө сэргээн санах юм бол баяр баяслыг өөрсөддөө хадгалахад маань бидэнд тусална, учир нь тэд бараан саарал, баргар бvvдгэрээс цэвэрлэн vлмэдэхvйд нэвтэрнэ. Энэхvv “ухаан санаа ариусгагч” арга бидний vзэл, хандлага алсын хараатай, бvтээлч болоод жаргал авчрагч байхад шийдвэрлэхvйцээр нөлөөлнө.
Yнэмшлийн хvч
Имиль Куюv авто vнэмшлийн тухай нэгэн ном бичсэнээс хойш олон жил өнгөрчээ. Тvvний рецепт нь хvмvvс байнга өөртөө: “Бvх өдөр, бvх талаар надад улам улам сайхан байна!” гэж давтах хэрэгтэй ажээ. Энэ нь олон хvнд тус болсон нь эргэлзээгvй, vр дvнгийн талаас нь харвал харин ийм vнэмшvvлэл дэндvv ерөнхий бөгөөд бvрхэг. Тэгэхээр хангалттай тодорхой биш. Бидний оюун ухаан ойлгомжтой болоод тодорхой зорилгуудыг гvйцэлдvvлж байгаа vед л vр дvнтэй ажиллана. Амьдрал дээр бvдэг бvрхэг зvйл дэндvv их байх бөгөөд дээр нь бид тодорхой бус зорилгуудаараа улам баримжаагvй болгох ажээ. Бид юмсыг хурц тод хvрээтэйгээр харах хэрэгтэй. Хэрэв бид бvх өдөр, бvх талаар илvv урагштай байцгаахыг хvсч байгаа бол яг юун дээр, тэгээд яаж урагшлахаа сайтар бодох хэрэгтэй.
Yнэмшлvvд мэдэхvй оюунд нөлөөлдөг, гэхдээ vлмэдэхvйд бvр ч хvчтэй нөлөөлнө. Зөв ба vнэн эсэхийг нь бид шалгаагvй бодол санаанууд vнэмшлийн замаар тvvнд байнга нэвтэрдэг. Yлмэдэхvй vнэмшлvvдэд зөвхөн нээлттэй байгаад зогсохгvй тэдгээрт шvvмжгvйгээр захирагддагт аюул байгаа юм.
П.Т.Барнум өөрийн намтартаа Коннектикут муж улсын Бетелд урьдын тэр он жилvvдэд сvмийг халаах нь бурхны ёсыг зөрчсөн болох тухай бичсэн байдаг. Олон жилийн турш бээрч, зовсны эцэст нэгэн сvжигтэн зуух байрлуулахыг санал болгожээ. Бурхны ёсонд харш саналыг vнэмлэхvй олонх буруушаасан бөгөөд хvмvvс дахин нэг жил даарч, хөрч явжээ.
Дараа нь – харанхуйгаар дайралт, стереотипийн ханыг эхний удаадаа нэвтрэх чадваргvй байдаг зөв санаануудад ерөнхийдөө тохиолддогчлон – асуудлыг дахин гаргаж иржээ. Хvмvvс тэр чигээрээ сэдэвт татагдсан байв. Хаа сайгvй энэ тухай ярилцацгааж байлаа: мухлаг дэлгvvрт, залуусын vдшийн уулзалтад дээр, оройн цугларалтад. Залбиран сvсэглэж туулайн чинээ юмыг уулын чинээ болгохоор оролддог шигээ хvмvvс уншлага залбиралдаа хvртэл энэ тухай оруулж байв. Эцэст нь дөнгөж олонхийн саналаар зуух байрлуулахаар шийдэцгээжээ.
Зуухтай болсон эхний бvтэн сайнд хоёр хөгшин эмэгтэй агаарыг дэндvv муу байна хэмээн бие нь хvртэл муудсан тул тэднийг сvмээс авч гарахаас аргагvй болжээ. Харин тэд дорхноо ухаан орцгоосон аж. Хоёр метр урттай яндан олж чадаагvй тул зуухыг ердөө ч галлаагvй байсан тухай тэдэнд хэлсний дараа vнэхээр тэгэхээс ч өөр арга байсангvй. Энэ явдал vнэмшил тийм ч бодит хандлагатай бус оюунд нөлөөлвөл ямархуу хvчтэй байдгийн сайхан жишээ юм.
Бидний vлмэдэхvй vнэмшилд захирагдахаас ондоог хийж чадахгvй, харин хэрэв бvх зvйлийг шvvмжгvйгээр хvлээж авбал эмгэнэлд өртөх аюултай. Бид бодол санаагаа тал бvрээс нь харсан шvvмжит задлан шинжлэлээр бий болгох хэрэгтэй, буудайны хогийг буудайгаас ялгах хэрэгтэй.
Олон хvн усан онгоцны зомгол мэт замхарцгаана. Юу ч сонссон, шvvмжгvйгээр хvлээж авна, тэгээд тvvнийхээ дагуу амьдарцгаадаг. Тэднийг дайран буй vнэмшлvvдийг хянан шалгаж ялган хаяхыг оролдох ч vгvй. Хvмvvсийн олонх урьдчилан бэлтгэсэн “нийтийн санал бодол”-ын давлагаанууд дээр шидэгдэн явдаг гэж хэлэхэд хэтрvvлэг болохгvй. Улс төрийн тухай, шашны болон ёс суртахууны тухай тэдний vзэл баримтлалууд нь төрөл бvрийн эмх цэгцгvй vзэл санаануудын vр дvн юм. Яг л, усан онгоцны хаашаа явах нь далбааг онох салхины цохилтын дагавар мэт. Гэтэл ямар нэгэн онгоцонд зөвхөн далбаа ба олон янзын чиглэлтэй салхи бус, харин хvндийн жин, залуур болон ахмад ч хэрэгтэй байдаг билээ.
Хэрэв биднийг дайрсан vнэмшлvvдийг эргvvлж хянаж байхгvй бол, хэрэв санал бодлуудын ямар ч хамаагvй салхи далбааг маань vлээхийг хvлцэх ахул бид урсгалд автсан зомголууд болон хувирч мэднэ.
Шийдэх арга зам нь Жеймс Тюрберийн “оюун ухаанаа тайван байлга!” гэсэн зөвлөгөөг дагах бус. Шийдэх арга зам бол зөв сувгууд татан, бvтээлч хэлбэрээр vнэмшлийн хvчийг нээх. Ерөнхийдөө бид vлмэдэхvйн хvлээж авсан ямар ч төсөөллийг vйлдэл болгон хэрэгжvvлэхэд бэлэн байдаг. Жирийн vед “хорхойд ч хор хvргэж эс чадах” хөвгvvд дайн тулаанд эргэлзэлгvйгээр хөнөөдгийг юугаар тайлбарлах вэ? Хариулт тодорхой: тэдний vлмэдэхvй хөнөөхийн шаардлагыг хvлээж авсан ажээ.
Хэрэв бид vнэмшлийн хvчийг ойлгож нээн гаргахыг хvсч байгаа бол юунд хvрэхийг зорьж байгаагаа тодорхой харах хэрэгтэй. Төсөөлөл нь vнэмшмээргvй их бvтээх хvчтэй байдаг, иймд хэрэв бид хийх юмаа урьдаас төлөвлөж, ингэснээрээ vлмэдэхvй бидний зорилгыг өөрийн болгож авах боломж бvрдvvлбэл бид агуу ихийг бvтээж чадна.
Ухаантай амьдралын нэг чухал нууц нь хувийн шинж чанарын мэдэгдэлгvй нөлөөлөгч хvчvvдийг мэдэж удирдаж сурахад оршино. Ингэх боломжтой гэдэгт өнөөдөр цөөн хvн итгэдэг байх. Бид өөрсдийнхөө айдас, эргэлзээний золиосууд юм. Ямар нэгэн асуудал гарахад хамгийн тvрvvнд шийдэж чадахгvй байх гэж толгойд орж ирнэ.
Урсгалд vл автагч, vе vеийн моод болсон ухаан санааны “салхины цохилтуудад” өртдөггvй, санаа бодлуудын холимог, олон тохиолдолд агрессив дайралтууд ийш тийш нь тэднийг тvлхэхийг зөвшөөрдөггvй хvмvvс л өөрсдийнхөө амьдралаас хамгийн ихийг гаргаж ирж чаддаг билээ. Тэд амьдралынхаа эзэд нь бөгөөд vлмэдэхvйгээ гартаа улам бvр чанга барьж байхыг хичээдэг. Тэдний онгоцонд хvндийн жин, залуур бий, тэгээд өөрсдөө ахмадууд нь юм.
Мөнхөд гялалзагч одод болон Капе Кодын цагаан сvм мэтийн чиг заагчид далайчдыг хөтөлдөг. Гэхдээ тэдэнд бас багаж хэрэгслvvд бий. Амьдралын залуурын хvрдийг гартаа барь, далбаагаа буулга. Санаа бодлуудын урсгал салхинуудад далбаагаа бэхлэгтvн. Харин, сайн далайчны адил гагцхvv зорилго өөд чинь аваачихыг нь л ашигла. Хад хясаа, салхи шуурга усаар чамаас өмнө аялж өнгөрсөн агуу хvмvvсийн зуун зууны туршид цуглуулсан мэдлэг ба туршлага нь чиний газрын зураг, мөн зvг чиг заагч юм.
Заншлуудын хvч
Бидний амьдралд заншлын эзлэх хувь асар их, учир нь бид ихэнх юмыг зөнгөөрөө, дадаж заншсанаараа хийдэг. Мөн бидний мөн чанар болоод зорилгууд заншлаас ихэд шалтгаалдаг.
Ер нь заншлууд гэж vнэндээ юу вэ? Эдгээр нь бид автоматаар буюу хар аяндаа хийдэг, ингэхдээ боддоггvй, тийм vйлдлvvд юм. Yйлдлийн (физикийн), сэтгэлгээний болон мэдрэмжийн хэмээн заншлуудыг ангилж болно. Сvvлийн хоёрыг хамтад нь оюуны заншлууд гэж ч нэрлэдэг. Стереотип бол vнэндээ шvvмжлэн шалгаагvй оюуны заншил юм. Заншлуудыг өөрчлөхөд хэцvv, учир нь тэд өдий хvртэл тайлагдаагvй физиологийн механизмаар vлмэдэхvйд, улмаар бvх мэдрэлийн системд хадагддаг.
Бидний амьдрал их хэмжээнд заншлуудаас бvрдэнэ. Машин жолоодох vед бидний ихэнх хөдөлгөөн зөнгөөр хийгддэг. Өглөө хувцсаа өмсөх vед ерөнхийдөө дадаж заншсанаараа, бодолгvйгээр хийдэг. Аль оймсоо эхлээд өмсдөг вэ? Хэрэв дараагийн удаа тогтоож авна гэж ой тойндоо тогтоохгvй л бол vvнийг бараг л санахгvй байх. Бидний ихэнх нь, мэдэлгvйгээр, vргэлж нэг талынхаа оймсыг эхэлж өмсдөг.
Энэ явдал урьдын сайхан цагт болжээ. Ноён, хатагтай Хенри М.Стенли нар нэлээд эртний Алдайн Клубт хvлээн авалт хийжээ. Зохион байгуулах хэсгийн нэгэн гишvvн Стенлигээс заалны голд зогсоод зочдоо хvлээж авахыг хvсчээ. Тэрбээр харин ханын дэргэд зогсож. Хэсгийн гишvvн хатагтай Стенлигээс:
- Нөхөр тань яагаад миний хvссэн газар зогсохгvй байгаа юм гэж асуухад,
- Яагаад гэвэл – гээд – араас нь хэн нэгэн нуруу руу нь харвачих вий гэж айж байгаа юм хэмээн хариулжээ.
Мань эр Африкт байхдаа ийм заншилтай болсон юмсанж. Санамсаргvй довтолгооноос өөрийгээ хамгаалахын тулд vргэлж хананд нуруугаараа налж зогсдог байв. Энэ нь дээрх нөхөрсөг хvлээн авалт дээр ч салж чадахгvй болтол нь заншил болсон ажээ.
Ямар нэгэн залуу хvнээс “муу зуршил байхгvй” гэсэн vгийг олонтаа сонсож болно.
Хэрэв vнэхээр ийм бол тун гайхамшигтай байхсан. Yнэндээ бол бидэнд бvгдээрэнд маань муу зуршил бий. Өмнөх өгvvлбэр vнэн хэрэгтээ тухайн хvн хэмжээ дамжаагvй уудаггvй, нэг орой сайндаа л нэг сигар татдаг, тэгээд шөнө болгон дандаа оройтдоггvй л гэсэн vг.
Харин унших, сурах, сэтгэх, мөн ажлын ямар заншлуудтай вэ гэсэн асуулт дурьдагдахгvй. Цагаа дэмий vрдэг vv? Өөрийнхээ чадваруудыг хэтэрхий дөвийлгөхийг чармайдаг уу? Бусдыг уруу татдаг уу? Бусдыг vргэлж шvvмжилж байдаг уу? Эдгээр нь бvгдээрээ муу зуршлууд юм.
Муу зуршлуудын бvхэл бvтэн хороо бий! Зөвхөн ганцыг л жишээ татахад, хэрэв хэн нэгэн дандаа хоцорч байдаг бол vvний нэг гэсэн vг. Ингэснээрээ зөвхөн өөрийгээ хохироогоод зогсохгvй өрөөл бусдыг ч зовоодог. Ийм хvний тухай арга барсан шоглосоор ганцхан өөрийнхээ оршуулган дээрээ л цагтаа байх болно гэж ярьцгаадаг. Дандаа хожимдох нь зөвхөн муу зуршил төдий бус, мөн тун бvдvvлэг vйл.
Муу зуршлуудаас салахад хэцvv. Тэдгээрийг сайн заншлуудаар орлуулахад ердөө ч амархан биш. Хvмvvс ерөнхийдөө нэг талын л халаасандаа тvлхvvрvvдээ авч явдаг. Хийж заншсан халаасныхаа оронд өөр халаасандаа хийвэл тэр халаас руугаа зөнгөөрөө бас гараа явуулдаг болтол олон долоо хоног, тэр ч бvv хэл сарын хугацаа хэрэгтэй байдгийг психологийн туршилтууд баталжээ.
Мөн, ямар нэг заншлаа өөрчилж чадлаа гэхэд хуучин нь санамсаргvйгээр гарч ирэх тохиолдол vргэлж байна. Дахин нэг туршилт. Нэг хvн олон жилийн турш өгөгдсөн нэгэн өрөөнд ороод гэрэл асаахын тулд дандаа баруун тийшээ тэмтэрч заншжээ. Дараа нь товчлуурыг нөгөө талд нь шилжvvлцгээжээ. Тэгээд л, хэдэн жилийн дараа ч гэсэн анхны газраа товчлуурыг хайсан тохиолдол гарч байсан аж.
Энэ бvгдээс, заншлуудаа “боловсруулахыг” хэдийчинээ эртнээс мэдэж хийж эхэлнэ, төдийчинээ сайн гэсэн дvгнэлт гаргаж болно.
Гэтэл, заншлуудын давуу тал юу вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгэхээр, хэрэв заншлуудын дагуу vйлдвэл бид энерги хэмнэж чадна. Yvний зэрэгцээ гагцхvv ингэж л өндөр тvвшинд хийж чадах vйлдлvvд бас байдаг. Хэрэв төгөлдөр хуурч хаашаа дарахаа, мөн яаж дарахаа бодох хэрэгтэй болбол уран сайхан тоглож бараг л чадахгvй. Заншлууд маш муу талтай байж бас болно. Жишээлбэл, хэрэв бид өөрийн мэдэлгvйгээр зарим сэтгэлгээний заншлуудын боол болбол аюултай. Стереотипvvд ерөнхийдөө иймэрхvv. Зөнгөөрөө хийх vедээ vнэхээр сайн гvйцэтгэх vйлдлvvдийг л заншлуудын автоматчилалд найдаж болно. Машин жолоодох хөдөлгөөнvvд мэдээж ийм. Харин замын тэмдгvvдэд дасаж занших нь аюултай. Тэдгээрийг сольчхож ч мэдэх бөгөөд хэрэв урд нь гол зам байсан урсгал туслах зам болж хувирвал аюул бэлэн байна гэсэн vг. Автомат стереотиптэй сэтгэлгээнд ч асар их “мөргөлдөх аюул” байдаг. Бусадтай тогтоосон харьцаандаа бид хавиралдааныг л мэдрэх бөгөөд эхэн vедээ бусад хvмvvсийн юу нь болохгvй байгаа ойлгох ч vгvй. (Хожим ч ойлгодоггvй хvмvvс байдаг л даа.)
Заншлуудынхаа эзэд нь болцгооё!
Заншлууд маань бидний дайснууд биш, харин нөхрvvд маань байхаар хийх хэрэгтэй. Биднийг захирахыг сайн заншлууддаа ч зөвшөөрч болохгvй. Заншлуудыг бидний vйлчлэгч болгоход ухаан ба хvсэл тусалж чадна, хэрэв vvний vнийг нь бид төлөхөд бэлэн байгаа бол. Аладдины нэгэн адил дэнлvvгээ vрээд л жин – заншил маань – бидний хvслийг биелvvхээр гарч ирнэ. Амьдралын эмгэнэл бол ихэд тогтмол заншил Аладдин болж хувираад бид өөрсдөө тvvний хvссэний дагуу харайж явдаг билээ. Бид тушаагчид биш, харин vйлчлэгчид ажээ. Бидний муу зуршлууд биднийг боолоо болгохыг нь зөвшөөрч ер болохгvй.
Бvх хvн стереотипvvдтэй
Бидний тархинд орж суухад нь vнэн хэрэгтээ юу болоод байгааг нь бид огт мэддэггvй тийм vзлvvд байдаг. Бид тэднийг өөрсдийнхээ болгодог бус, тэд биднийг өөрсдийнх нь болгодог ажээ. Хэрэв, бидний дотор vлмэдэхvйд оршин буй стереотиптэй ямар нэгэн байдлаар холбогдсон сэдвээр ярьж байгаа бол бид илvv чанга дуугаар ярих хандлагатай байдаг нь ажиглагджээ. Баримтад vндэслээгvй зvсэн зvйлийн сэтгэлгээний заншил, vзэлд бид жилээс жилд суралцдаг. Эдгээр нь стереотипvvдийн хамгийн муу төрлvvд бөгөөд тэднийг цөөн хvмvvс л гэрэлд гаргаж, бодитоор нягталдаг.
Шvтлэгтэй хvмvvсийн дунд ч стереотиптэй хvмvvс олон бий. Дэлхий дээр бараг л бvх агуу зvйл сайн хvмvvсийн стереотип бvхий vзэн ядалтаар хvрээлvvлэн төрсөн байдаг. Эхний vед эмнэлгийн мэдээ алдуулалтыг мухар сvсэгтнvvд хилэгнэн эсэргvvцэж байв. Хvний зовлон бол Бурхны хvссэн нь бөгөөд тvvний хvслийг сөрж болохгvй гэж хэлцгээж байжээ. Яг л ийм стереотип бvхий байдлаар ариутгагч бэлдмэлvvдэд анх хэрэглэж эхлэх vед нь хандаж байв.
Жаквард нэхэгч машины тухай ярьж байхад нь Бvхнийг Гvйцэлдvvлэгч ч бvтээж vл чадах нэг тиймэрхvv юм л хийх гээд байгаа биз хэмээн тохуурцгааж байлаа: “татсан утсан дээр даавуу нэхэх гэнэ vv?” Энэхvv агуу зохион бvтээгчийг ариун vнэнч, гэхдээ стереотиптэй сvсэгтнvvд гэр орноос нь хөөсөн билээ.
Төмөр зам барих тухай анх яригдаж байхад Даниел Вебстер зам төмөр дээр хөлдсөн мөс зvтгvvрийг хөдлөхөд нь саад болно, хэрэв нэгэнт хөдөлсөн бол харин зогсоох аргагvй гэж хэлж байжээ. Даниел Вебстер их стереотиптэй хvн байв. “Зэрлэг нутгийг” эзэмшихэд төмөр зам ямар их нэмэртэй байж болохыг харах чадваргvй байлаа.
Нью Иоркоос канцеллар Ливингстон мөн төмөр замын эсрэг байсан ба “Хэн ч арван хоёр, арван таван милийн хурдтайгаар агаарт довтолгож амиа туршихыг хvсэхгvй” гэж байв. Хенри Клей хэрэв хэн нэгэн Саулт Сейнт Мери сувгийн ажилд мөнгө оруулбал энэ нь саранд аялахад мөнгөө өгч байгаатай адилхан хэмээн зарлаж байжээ.
Бид стереотипvvдийнхээ эсрэг юу хийж чадах вэ? Хамгийн тvрvvнд, бид мэдэлгvйгээр өөрийн болгосон бvлэг vзэл бидэнд бий гэдгийг, мөн сэтгэлгээний энэхvv vл мэдэгдэгч дасал зохицол нь хэзээ ч vл тасрах vйл явц гэдгийг өөрсөддөө дахин дахин сануулж байх хэрэгтэй. Энэ vзлvvдийн vлэмж хэсэг нь ташуурсан, нэг талыг барьсан. Олон тохиолдолд стереотиптэй vзлvvдийг бид ухаантайд тооцсон хvмvvсээсээ сонссон болохоор хvлээж авдаг. Өдөр бvр бид сонсоход бэлэн байдаг бодол санаанууд бидний ухаан санааны нvх сvвvvдийг бөглөнө. Хvмvvс юу ч гэж боддог бай, баян бvхэн хулгайч биш, мөн ядуу болгон гэгээн бус.
Yvний зэрэгцээ vл мэдэгдэн бидний ой тойнд нэвтэрсэн стереотипvvдтэй гvнзгий мэдрэмжvvд холбоотой байдгийг ч бас санах хэрэгтэй. Тэднийг танин мэдэж, тэднээс салах явдлыг мэдрэмжээр дvvргэгдсэн их хvчин машид хvндрvvлдэг. Мэдрэмжvvд биднийг сохор болгодог ажээ. Хэрэв vvнийг бид мэдэцгээж байгаа бол сэтгэлгээний муу зуршлуудынхаа эсрэг амжилттай тэмцэх нэлээд боломж байна гэсэн vг.
Хэрэв хэн нэгэн, сэтгэлгээ нь зөнгийн дагуу, бодит хандлага дутагдалтай болон мэдрэмжvvдэд эзлэгдсэн гэдгээ ухаарвал зохих хэмжээний ухаан гаргахад тэдгээр стереотипvvдийг яавал зохилтойг мэдэх болно. Эерэг болон сөрөг нотолгоонуудыг ээлжлэн хэрэглэж, баримт дээр vндэслэсэн байр сууриа бий болгоно. Санаагаа илэрхийлэх vедээ урьдын сэтгэлгээний занга урхийг аль болох холуур тойрохыг эрмэлзэнэ. Энэ бvгд ердөө ч амаргvй гэдгийг харин хэлэх хэрэгтэй. Сэтгэл санааны тэнцвэрт байдлаас ганц л хазайхад хангалттай, тэгмэгц урьдын сэтгэлгээний рефлексvvд шууд л ажиллаж эхэлнэ. Бодитой шинжилгээний vр дvн бидний санаа бодол дээр автоматаар тусгагддаг болтол цаг хугацаа, өөртөө тулгасан хатуу сахилга хэрэгтэй.
Нэгэн психологийн профессор оюутнууд дээрээ сонирхолтой туршлага явуулжээ. Хэвлэлvvд өргөнөөр хэлэлцэж, хvмvvст хvчтэй мэдрэмжvvд өгсөн нэгэн сэдэв сонгосон аж. Залуучууд туйлширч аль нэг талд орохдоо бэлэн байдаг тул ийм “талцсан” сэдэв сонгожээ.
Нэгдvгээр байр суурьтай санаа нэгтэй байгаа хvмvvс гараа өргөхийг оюутнуудаасаа хvсчээ. Дараа нь хоёрдугаар байр суурьтай холбоотойгоор мөн ийн хvсэж. Эцэст нь хэлсэн нь: “Одоо харин хоёр байр суурийг аль алийг нь ул суурьтай судалж, vvнийхээ vндсэн дээр шийдсэн хvмvvс гараа өргөнө vv.” Хэдхэн гар дөнгөн данган өргөгдсөн аж.
Хэрэв, юмыг бvх талаас нь шинжилж сурсан ухаантай хvмvvсийн бvлэгтэй харьцаа тогтоож, тэдний хамт тухайн асуудлыг томруулагчийн цаана аваачвал стереотипvvдийг давахад маш тустай байх болно. Өөрийнхөө vзэл бодлыг ширээн дээр дэлгэ, тэгээд бусад хvмvvс тvvнийг чинь шvvмжлэн хэлэлцэг. Ухаанд чинь ч ороогvй ямар их стереотип чиний дотор ажиллаж байгааг хараад өөрөө тун гайхах болно.
Айдас гэж юу вэ: нөхөр vv эсвэл дайсан уу?
Бид айдаст цагийн цагт эзэмдvvлэлгvй байх боломж амьдралд vгvй. Эдгээрийн хоёр төрөл байна. Нэг нь vл хөдөлгөгч, сvйтгэгч. Энэ бидний дайсан бөгөөд бvхий л арга чаргаар vvнтэй тэмцэх хэрэгтэй. Нөгөө нь байх ёстой, vндэслэлтэй, бvтээх зөн болон сургамж агуулна. Энэ нь бидний нөхөр. Бvтээгч айдсыг өөрсдийнхөө дотор тэжээн тэтгэх хэрэгтэй, учир нь хувийн буюу худалдааны амьдрал алинд нь ч бай, бидний оршил ба хөгжилд орхиж болшгvй зvйл. Ухаантай айдас гэдэг нь баримт vйлvvдийн сөрөг vр дагавруудаас vvдэлтэй хvндэтгэл, хvлээн зөвшөөрөлт, бишрэлээс өөрцгvй.
Бид айдас хvйдэсгvйгээр амьдрах хэрэгтэй гэсэн тэнэг санааг олон ч удаа сонсоцгоолоо. Дагжил, vймээн, vргэлжийн хяслангvйгээр өдрvvдийг өнгөрөөх гэх нь угийн хvслэн. Гэвч, хэрэв нэгж гишvvд нь бvтээлч айдсыг мэдрээгvй байсансан бол хvн төрөлхтөн хөгжиж дэвжихгvй – оршихуйн тухай яриад ч хэрэггv
erkhzui.net - ээс
Орчуулсан Р.Батхvv.
2002 12 12