ГИШҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

ММОХХ-ны гишүүд дараах эрхийг эдэлнэ:

 

1. Хууль, эрх зүйн хүрээнд: ММОХХ-ны гишүүний тамга нь Монгол Улс болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны нийтлэг орчуулгын үйл ажиллагаа явуулах тамга байх ба энэхүү тамгыг эзэмшигч нь өөрийн болон өөрийн харьяан дор орчуулсан орчуулгыг баталгаажуулах эрхтэй.

 

2. Ажлын захиалгын хүрээнд: ММОХХ-ны гишүүдийн орчуулах хэлний чиглэлийн дагуу нэгдсэн бүртгэлд оруулж мэдээллийн хуудсанд /веб хуудас болон холбогдох бусад эх үүсвэр/ байршуулна. Ингэхдээ гишүүдийн өөрсдийн саналыг харгалзана. Түүнчлэн мэдээллийн хуудсанд хандсан үйлчлүүлэгчдийн захиалсан ажлыг хийж өгөх боломжтой. ММОХХ-ны гишүүд тус холбооноос гаргасан орчуулгын үнэ хөлс, зардлын жишгийг баримталж болох ба үүнээс гадна өөрийн тогтоосон үнэ, үйлчлүүлэгчтэй харилцан тохиролцох замаар үнэ хөлсөө тогтоож болно.

 

3. ММОХХ-той хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн захиалгат ажлыг хийх, тэдгээр байгууллагуудтай тогтмол хамтран ажиллах эрхтэй.

 

4. ММОХХ-ны гишүүд хоорондоо ажлын туршлага солилцох, тус холбооноос орчуулгын чиглэлээр зохион байгуулж байгаа сургалт, семинар болон бусад арга хэмжээнд чөлөөтэй оролцох, түүнчлэн орчуулагчдын ур чадвартай холбоотой мэргэжлийн зөвлөмж, заавар, мэдээ мэдээлэлтэй танилцах эрхтэй.

 

 

ММОХХ-ны гишүүд дараах үүргийг хүлээнэ:

 

1.  ММОХХ-ны гишүүн нь тус холбооны нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа тул холбооны нэр хүнд, ашиг сонирхлыг хүндэтгэж, өөрийн үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжтай байлгахад анхааран үйл ажиллагаа явуулна.

 

2. ММОХХ-ны гишүүн нь аливаа орчуулгыг өөрийн тамгаар баталгаажуулахдаа хянуур хандаж, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хохироохгүй байх үүрэгтэй. Ажлын хариуцлага алдсан, илт буруу болон зориуд хууран мэхлэх шинжтэй орчуулгын үйл ажиллагаанд баталгаа гаргасан бол үүнээс үүдэн гарах үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна. Энэ хэсэгт заасан зөрчлийг тус холбооны Удирдах зөвлөл, Сахилгын зөвлөл нь үйлчлүүлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн холбооны нэр хүндийг ноцтой хохироосон гэж үзвэл гишүүн байх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авна.


3. ММОХХ-ны гишүүд холбооны захиргаанаас тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлж, ММОХХ-ны гишүүд хоорондоо хүндэтгэлтэй харилцаж бие биеийнхээ ажлыг хүндэтгэн дэмжиж ажиллана.

4.Орчуулгаа үг, үсгийн зөрүү, техникийн алдаа, найруулга зэргийг лавтай хянахаас гадна тод харагдахаар орчуулагчийн нэр, гарын үсэг зурж, тэмдгээ дарна.