Херберт Винстон Хансен
 
УХААНТАЙ АМЬДРАЛЫН НУУЦ
 
 

1. Бид генээ яаж чадах вэ?
 
Яаж ч чадахгvй. Сайндаа л, хэрэв сэтгэл ханамжтай бол баяртайгаар, харин ханамжгvй байгаа бол эсэргvvцэлгvйгээр бидний дотор бид єєрчилж чадахгvй юмнууд байна гэдгийг хvлээн зєвшєєрнє. Мэдээж vvний зэрэгцээ євлєгдсєн шинж чанаруудад бvхнийг шийдэгч нєлєє байхгvй гэдгийг санах хэрэгтэй. Бид хэн болох вэ, юу бvтээх вэ гэдэгт єєр хvчин зvйлс ч хувиа оруулалцах бєгєєд ингэхдээ бага хэмжээгээр ч биш.
Бидний ихэнх нь євлєгдсєн шинж чанарууд хvний бололцоонуудыг тавилан мэтээр шийддэг: чиний генэнд чинь хэрхэн бичигдсэн байна, та тэр л хvн буюу тийм л хvн болно гэж vздэг байсан тэр vед єсєцгєєсєн билээ. Магадгvй, тэр цагт зарим даруухан их сургуулийн деканууд: “Хэрэв нєлєєтэй болоод ухаантай байхыг хvсч байгаа бол нєлєєтєй бєгєєд ухаантай євєє, эмээг сонго” гэсэн зєвлєлгєє єгдєг байсан байх. Колумбын Их сургуулийн нэгэн vеийн ерєнхийлєгч Фредерих Барнард нэг оюутныхаа эхээс гурван доллар хvрэхгvй хvvхдийн сургалтад гурван мянган доллар vрэх нь хэрэгтэй гэж vзэж байна уу хэмээн асууж байжээ.
Эдгар Аллан По шиг гайхамшигт хvмvvсийг євлєгдсєн шинж чанаруудын vндсэн дээр тайлбарлахыг хvмvvс ердийн мэт хvлээж авах ажээ. Пог арвантаван наснаас нь эхлэн хар дарсан зvvдvvд зовоож, хожим нь харин солиорлын шинж тэмдгvvд ажиглагдаж байв. Бvхий л амьдралынхаа туршид євчин ба алкоголизмд шаналж байлаа. Тvvний эгч Розали нь жаахан ойлгоц муутай нэгэн байсан, ахыг нь харин уушгины євчин, хар ус авч оджээ. Хvмvvс муу генvvдийн нєлєєллийн тєгс дvр зураг гэж vзэцгээж байв.
Погийн орчин нь ч тєгс байгаагvйг санадаг хvмvvс харин байдаг байж. Эцэг эхээ бvр багадаа алдсан бєгєєд аав нь тvvнийг ойлгодоггvй гэр бvл тvvнийг авч, тєрсєн ээж шигээ хайрладаг байсан єсгєгч эх нь єєд болоход бас л хvvхдээрээ байлаа. Тvvнийг таньдаг хvмvvс мансууруулах бодисоос гараагvйг нь, тэгээд бvх амьдралынхаа туршид аймшигтай ядуу байдалд амьдарч байсныг нь ярьсан байдаг. Харин хамгийн гол зvйл бол: хувь заяагаа єєрчлєх ямар ч хvсэл тvvнд байдаггvй байжээ.
Хэрэв энэ бvгдийг жигнэн vзвэл Погийн бvх зовлон євлєгдсєн шинж чанаруудын vр дагавар гэдэг нэгэнт баталгаатай биш. Хэрэв орчны нєлєєг, цаашлаад хувийн мєн чанарынх нь дорой байдлыг анхаарлын гадна орхивол энэ ээдрээтэй хvний амьдралыг бид ойлгож чадахгvй. Yнэнийг дагахад шаардлагатай хvсэл-хvч тvvнд байсангvй, мєн амьдралыг нь шийдэх нєлєє бvхий шийдвэрvvд нь ч тийм оновчтой байгаагvй. Энэ бvхэн дээр тvvний бvтээлvvд мєнхєд амьдрах болно гэдэг мэдээж нэгэн парадокс юм.
 
Хувийн шинж чанар дор хаяж гурван зvйлээс тогтоно: євлєгдсєнєєс, орчны нєлєєллєєс, эцэст нь хувь хvний шийдвэрvvд ба vйлдлvvдээс. Магадгvй, энэ бvгдээс сvvлчийнх нь хамгийн чухал нь. Оскар Амерингерийн хувийн намтар бvтээлээс нь нь vvнийг уншиж болно:
“Би зарим шинж чанаруудыг тодорхойгvй тооны євєг дээдсээс євлєсєн гэдгийг, тvvнчлэн намайг тєрєхєєс хамаагvй ємнє vгvй болцгоосон байсан хvмvvсийн нєлєєлєл надад туссан гэдгийг, цаашилбал миний зvгээс ямар ч vйлчлэл байхгvй орчны хvчин зvйлvvд намайг хэлбэржvvлсэн гэдгийг эс тооцвол би vнэн хэрэгтээ нэгэн self-made man юм.”
 
Хэрэв та найдлагагvй хvсэл дорой нэгэн л биш бол євлєгдсєн шинж чанарууд болон орчны нєлєєллvvдийн тухайд хэчнээн азгvй байсан ч єєрийнхєє тєлєє ямар нэг юм хийж чадна. Таныг єєрийнхєє хувь заяаг шийдвэрлэх нєлєєтэй байхад хангалттай байхуйц єргєн бололцоог амьдрал єгдєг.
Євлєлийн тухай орчин vеийн vзлvvд vvнээс ч хол явжээ. Бvх эрvvл хvн тохиромжтой нийгмийн нєхцєлд – ар гэрийн, сургуулийн, ажлын газрын болон хамт олны нєлєєллийн дэргэд – ядаж нэг зvйлд гоц чадвартай болоход хангалттай баялаг єгєгдєхvvнvvдтэй байдгийг судалгаанууд баталж байна.
Бvх индивидум хоёр тєрvvлэгчээс шинж чанаруудаа євлєдєг, харин тэд єєрсдийнхєє хувьд бvр дєрвєн євгєєс євлєнє. Тэгэхээр, хэрэв євєг дээдчvvлийн тооллыг Myflower Америкт зангуугаа хаяснаас эхэлбэл єнєєдєр амьдран буй хэн нэгэн бараг хоёр мянгаад євгийн шинжvvдийг єєртєє нэгтгэж байгаа хэрэг. Энэ нь, хэн нэгний хувь заяа хэрхэн єєрчлєгдєхийг євлєгдсєн шинж чанарууд урьдчилан шийдчихнэ гэж vзэх ямар ч vндэсгvйг илэрхийлэхээр баян олон тєрєл юм. Хувь хvнд амьдралаа залуурдах арга vнэхээр бий.
Ийм л учраас хамгийн сайн єєрсдийгээ бий болгохыг бидний хамгийн гол зорилго гэж vзэх хэрэгтэй. Yvний тулд эхний алхам болгож євлєгдсєн шинж чанаруудын шийдвэрлэх нєлєєний тухай эндvv ойлголтоос чєлєєлєгдєх хэрэгтэй. Генэндээ авсан зvйлсээ хvлээн зєвшєєрєх хэрэгтэй бєгєєд vvн дээрээ барьсаар цорын ганц, хэзээ ч vл давтагдах єєрсдийгээ бvтээх хэрэгтэй юм.
 
Євлєлийн ад зэтгэр
Биологийн євлєлийн асуудлыг бодитойгоор авч vзнэ гэдэг нь бид зарим талаар євлєгддєг шинж чанаруудаас болоод ийм байгаа гэдгийг мэдэж авна гэсэн vг. Гэхдээ зєвхєн зарим талаар. Хэрэв бид эрvvл тєрцгєєсєн бол эдгээр шинж чанарууд нь єндєр магадлалтайгаар сайн бєгєєд давуу талтай. Харин тэднийг vлдэгдэлгvй нээн гаргадаггvй байх. Ялангуяа, бvтэлгvйтлvvд ба алдаануудынхаа тєлєє генээ буруутгах vед ийм аюул бий.
Хvvхдvvдийнхээ муу талуудыг эхнэрээсээ (нєхрєєсєє) євлєсєн шинж чанаруудаар тайлбарлах нь мєн л ердийн. Заримдаа vvнийг тоглоомоор хэлдэг, заримдаа харин vнэнээсээ. Євлєлийн ад зэтгэр олон хvний тархины харанхуй мухарт нуугдсаар л.
 
 
2. Орчны нєлєєллийн талаар юу хэлж болох вэ?
 
Хувь хvний бvтэлгvйтлийн шалтгаан болгож хvнд орчинг дурдах нь олонтаа. Тухайлбал, хэрэв Эдгар Аллан Погийн амьдралыг євлєгдсєн шинж чанаруудаар тайлбарлахгvй бол тvvний бvтэлгvйтлийг азгvй хvvхэд vе, vргэлжийн харанхуй битvvлэг байдал, ядуурлын эсрэг тасралтгvй тэмцэл, хэзээ ч vл арилах сэтгэлийн дайнаар нь хаацайлж болно.
Гэтэл vнэн хэрэгтээ олон сод хvмvvс тийм ч таатай бус орчноос гарч ирсэн байдаг. Тэд эсвэл маш хєндий хvйтэн эцэг эхийн харьцааг туулсан, эсвэл эцэс тєгсгєлгvй ядуу зvдvv байдалд єссєн, эсвэл єєр ямар нэгэн байдлаар хvнд орчинд байсан байна. Гэвч тэд энэ бvгдийн эсрэгээр ялгаран гарч бvтээх чадвартай байжээ.
Хvн єєрийнхээ орчинтой гурван янзаар хандаж болно:
Нэгдvгээрт, хєгжиж дэвжихэд нєхцєл байдал илvv сайтай, сэтгэхvйн, мэдрэхvйн болон vйл vйлдлийн жаяг маяг vvсгэхэд илvv таатай газрыг хайна. Ер нь ч бидний жаяг заншил хэлбэржихэд орчин маш том нєлєєтэй гэдэг нь эргэлзээгvй юм.
Зэрлэг нутагт анх зорчигсод 1830-аад оны Нью Иоркийн бизнесменээс ондоо заншлуудтай байсан нь дамжиггvй. Бизнесмен сайн хувцасласан, эелдэг, эвтэй нэгэн байхад зэрлэг нутгийн хvн єєр заншилтай байх хэрэгтэй байлаа. Хэрэв зэрлэг амьтад болон индиануудын золиос болохыг хvсээгvй бол хурдан бєгєєд ширvvн байх хэрэгтэй байв. Єєрийнхєє дайсан амьтан ба хvний зан vйлдэхvйг таньж сурсан байлаа. Зэвсгийг чадамгай хэрэглэнэ. Мэхлэлийг мэхлэлээр цохиж, хvчирхийллийг хvчирхийллээр юм уу арга залиар хариулдаг байв. Yргэлж мєргєлдєєнд хvрч байдаг хvмvvсийн сэтгэлгээний болон vйлдэхvйн заншлуудыг судалж мэдсэн байлаа. Тэгэхэд Нью Иорк дахь хvн єрсєлдєгчдийнхєє эсрэг тэс єєр аргууд хэрэглэж байв.
Хоёр дахь боломж, хэрэв хvн єєрийнхээ орчинд сэтгэл хангалуун биш байвал тvvнийг єєрчлєхийг чармайна, эсвэл тvvнд зохицохыг хичээнэ. “Бид тvvхээс хэзээ ч суралцахгvй юм гэж vv? - хэмээн ерєнхийлєгч Вилсон асууж – Яг адилхан алдаануудыг дахин дахин давтах хэрэгтэй гэж vv?” Тийм. Орчиндоо зохицолтгvйгээр хєгжил дэвшил гэж vгvй гэдгийг ойлгох хvртлээ бид давтсаар л байх болно. Бvх єєрчлєлт аймшигтай, учир нь тэд vйлдэхvйн жаяг маягуудаа єєрчлєхийг бидэнд тулгадаг.
Єєрийнхээ орчинг ч, жаяг маягуудаа ч, тэгээд єєрсдийгээ ч нэгэн зэрэг єєрчилж чаддаг хvмvvс бусдаас ялгаран гардаг билээ. Бусад нь мєнхєд дадаж заншсан хэв маягаараа амьдарцгаана. Хэрэв хэн нэгэнд орчин нь таалагдахгvй байвал тvvнийг єєрчлєх хvч єєрийнхээ дотор олох хэрэгтэй, учир нь энэ нь ялгаран гарах нэгэн урьдчилсан нєхцєл юм.
Мэдээж хэрэг, орчингоо єєрчлєх юм уу, эсвэл тvvнийг шинээр бvтээх аргагvй тохиолдлууд байдаг. Бид дотроос нь гарч vл чадах хvлэгдсэн байдалд байна. Эртний христосчуудын хэлдэг байсанчлан тэд “дэлхий дээр амьдарцгааж байна, гэхдээ дэлхийн нэгэн хэсэг нь биш”. Хvн орчиндоо хандах гурав дахь зам тэгэхээр, тvvний хувьд єєрчлєх аргагvй байдлуудыг туулах боломж тvvнд єгєх нэгэн євєрмєц сэтгэхvйн хуягаар єєрийгээ бvрхэн тойруулах явдал.
 
Бvх хvн єєрийнхээ орчинг бvрдvvлэх чадвартай
Манай улсын баруун хэсэгт орших, онц татах юмгvй нэг хотхонд нэгэн хижээл Армен эр амьдарна. Америкийн хотуудын арменууд ихэвчлэн худалдаалдаг бараагаар худалдаа эрхэлдэг. Дорнын хивсvvд, викториан зургууд болон мєнгєн эдлэлvvд арилжина. Тэдний дунд амьдралаа єнгєрєєнє.
Тvvний албаны єрєєнд харин ердийн тvлхvvрээр онгойдог ердийн нэгэн шvvгээ байна. Энэ шvvгээн дотор шал єєр тєрлийн эртний зvйлсийг харж болно: Библийн ховор Сири гар бичмэлvvд, мєн vнэлэшгvй vнэтэй дундад зууны ёслол, хvндэтгэлийн эдлэлvvд.
Маш ховор эд болох тул дэлхийн хамгийн том музейнvvд ч єєрсєддєє байлгахыг хvсэх хэдэн гар бичмэл энд бий. Тэрбээр харин тэднийгээ зарахгvй. Жинхэнэ vнэ цэнэ байхгvй зvйлс арилжихад худалдаачны хувьд тvvнд хангалттай баяр аж. Yнэтэй болон ховор зvйлсэд дуртай, иймээс тэднийг єєртєє байлгана. Хотын оршин суугчид тvvнийг ямар гайхамшигт эрдэнэстэй болохыг нь мэдэхгvй.
Энэ бол нэгэн жишээ, гэхдээ vнэн тvvх юм. Эндээс харах зvйл гэвэл орчин нь хэн нэгнийг тvvний болохыг хvсэхгvй байгаа тийм хvн болгож чадах хэн ч vгvй. Чадалтай хvмvvс орчингоо єєрсдєє бvтээдэг, харин энэ vйл явц нь єєрєє тэднийг ноён нуруутнууд болгон хувиргадаг ажээ.
 
3. Хvн єєрийнхєє тєлєє юу хийж чадах вэ?
 
Хувь хvн – тодорхой хязгааруудын дунд - єєрийгээ бvтээдэг гэдэгтэй маргах хvн єнєєдєр цєєхєн. Хєгжиж дэвжихэд нь бэлэн байгаа орчны болон євлєсєн боломжуудыг  амьдралынхаа туршид бvрэн ашигладаг хvмvvс - сэтгэцийн гvнзгий гажигтай тєрєгсдийг энд хамруулалгvйгээр - маш цєєн байдгийг туршлага харуулж байна. Сэтгэхvйгээрээ, vйлдлээрээ, єєрийгээ хєгжvvлэх хvчин чармайлтаараа хэн болох вэ, ямар амьдрал амьдрах вэ гэдгээ шийдвэрлэхvйцээр бид єєрсдєє тодорхойлдог. Тvлхvvр vг бол єєрийгээ хєгжvvлэх. Yvн дээр амжилттай байхын тулд мэдэхvйн гадуурх оюуны vvрэг нєлєєг ойлгох хэрэгтэй.
 
Бидний vлмэдэхvйн ажиллагаа
Хэдэн жилийн ємнє Харвардын Их сургуулийн профессор Юго Мюнстерберг “vлмэдэхvйн тухай єгvvлэл хоёр vгээр хэлэгдэж болно: оршин байхгvй” гэж бичиж байв. Оршлыг нь шийдвэртэйгээ няцаах явцдаа энэ ер нь юу болох тухай гуч гаруй хуудас дvvрэн бичжээ!
Профессор мэдээж хэрэг vлмэдэхvйн оршлыг vгvйсгэсэнгvй, гагцхvv ямар ч сенсаци болоод байх юм байхгvй гэдгийг, ямар ч нууцлаг юм vгvй гэдгийг, мєн оюун санааны мэдэгдэх хэсгээс эрс зааглах аргагvй гэдгийг л харуулахыг зорьжээ.
Нэрт психологич Вилъям Жеймс хvний оюун санаа нь мєсєн уултай тєстэй хэмээн олон удаа хэлж байв: зєвхєн есний нэг нь л усны мандал дээр байна. Энэхvv есний нэг хэсэг мэдэгдэх оюуныг тєлєєлж буй хэрэг. Есний найм нь мэдэхvйн тvвшингийн доор орших мартагдсан ухаан бодлуудыг тєлєєлнє. Эдгээр бодлууд ихэнх тохиолдолд огт санаандгvйгээр мэдэхvйн тvвшин дээр гарч ирцгээдэг.
Єєр нэгэн психологич хэрэв арван таван сантиметр диаметр бvхий нэгэн тойрогт гурван миллиметр диаметртэй єєр нэг тойргийг зурвал энэхvv маш жижигхэн тойрог мэдэхvйг, том тойрог харин vлмэдэхvйг тєлєєлнє гэжээ. Харьцааны тухайд мэргэжлийн хvмvvсийн санал зєрж болох юм, харин нэг зvйл эргэлзээгvй мэт: vлмэдэхvйн гvрэн мэдэхvйнхээс хамаагvй том ажээ.
Мартамхай [Богино ой муутай. орч.] хvмvvсийг бид бvгдээрээ мэднэ. Тийм хvмvvсийн хувьд санах ёстой зvйлс vлмэдэхvйн далайд тогтмол “живж” байдаг. Ийм vед тэд будлиантсан байдалд байна, учир нь тэдгээр мэдээллvvд єдєр тутмын vйл ажилд нь хэрэгтэй байдаг, гэвч зvгээр л тэднийг гvнээс гаргаж ирэх чадвар байхгvй.
Грекийн нэг vеийн диктатур, генерал Жоаннес Метаксас ийм хvн байжээ. Нэг удаа газар дундын тэнгисийн цэргийн баазад зочлох vед нэгэн шинэ хидропланыг туршиж vзэхийг тvvнээс хvссэн тухай ярьцгаадаг. Тэрбээр онгоцыг єєрєє жолоодсон бєгєєд генералыг нэгэн хуурай газрын нислэгийн талбайд буухаар завдаж байхыг командлагч – зочлогч – анзаарах хvртэл бvх юм хэвийн явагдаж байв.
- Уучлаарай, ноён генерал – хэмээн командлагч – энэ хидроплан, тийм болохоор усан дээр буухыг оролдвол дээр болов уу!
- Єє! Мэдээж хэрэг командлагч! Би ямар болгоомжгvй юм! гэж Метаксас хэлээд, ухаан орж онгоцыг усан дээр аятайхан буулгажээ.
Дараа нь суудлаасаа босоод:
- Командлагч! Миний хийхээр завдаж байсан цэнэглэлийг тэгж сэтгэл гарган анхааруулсанд хязгааргvй баярлалаа гэжээ.
Тэгэнгvvт онгоцны хаалгыг онгойлгон, ус руу гишгэсэн аж.
Бидний хувийн шинж чанарын хєгжил бусад зvйлсийн хажуугаар vлмэдэхvйг аль болох мэдэхvй vйл хєдлєлийн тєлєє vйлчлэхээр болгоход оршино. Гэвч vvний яг эсрэг vйл явц явагдах нь vргэлж: vлмэдэхvй мэдэхvйг хянана. Бидний сэтгэлгээнд, vйл хєдлєлд мэдэхvй оюуны хэсэгт vл хамаарах тийм тєсєєллvvд буюу стереотипvvд  – психологичид vvнийг комплекс хэмээнэ –нєлєєлдєг. Энэ нь харин, тэдгээр нь мэдэхvй оюуны бvтээгдэхvvнvvд биш гэсэн vг мэдээж биш. Ерєнхийдєє ухаантай хvмvvс дээр мэдэгддэг тєрєл бvрийн стереотип болон єєр улирсан баларсан vзлvvд, vе vе илрэх примитив зан авир гагцхvv vлмэдэхvйг танин мэдсэнээр ойлгогдох юм.
Хэрэв бидний vлмэдэхvйд иррациональ vзэн ядалт, фанатик стереотипvvд, дайсагнал ба хардлагын асар том ширэнгэ харлаж, тvvний сvйтгэгч хvчин мэдэхvйн хаалгыг байнга нvдэн тийш нэвтрэн орохоор зvтгэж байгаа бол яах вэ?
 Тэртээ гvнд нуугдан буйгаас олон зvйлс ердєє ч муу зvгийн бус, муу биш, харин ч дан эерэг болоод сайн байдаг нь бидэнд тус болж болох юм. Єнгєрсєн vеийн, мартагдсан, гайхамшигтай сайхан дурсамжууд ч тэнд дарагдсан байгаа билээ.
Бидний єнгєрvvлж буй єдєр бvхэн ямар нэгэн сайныг, ямар нэгэн сайхныг агуулж байдаг. Энэ нь их байж болно, бага байж болно, сайхан нь харин тэнд байж л байгаа, гагцхvv бид дандаа анзаардаггvй. Тэдний нєлєє, мєрvvд харин vлмэдэхvйд хадгалагдан vлддэг. Хvvхэд ахуйд хvрээлэн байсан хайр халамж ба сайн санааны зоригжуулалт, бидний тєсєєллийн гайхамшигт машиныг хєдєлгєєнд оруулсан санаандгvй хэлэгдсэн vгс, ээжийн элбэлтvvд, аавын мэргэн сургаалууд, зарим багшийн ойлгож тэвчсэн сэтгэл, нэгэн гайхамшигт vдшийн нам тайван – бvгдээрээ л бидэнтэй хамт байх бєгєєд тэртээ гvнд оршиж, бидэнд vл мэдэгдэн бидний єдрvvдийг сайхан болгож байдаг.
Yлмэдэхvйд нуугдан буй муу ил гарахаар зvтгэн бидний амьдралын жолоог булаан авахаар завдах vед энэ эрхэм хэсгээс бид хvч олж чадна. Єнгєрсєн vеийн гайхамшигт дурсамжуудыг дотроо сэргээн санаж, vнэтэй, хосгvй зvйлсийг бид анзаардаг болж сурах хэрэгтэй. Нvдээ нээцгээн бидний эргэн тойронд буй сайн болоод сайхан бvхнийг анхаарцгаая. Энэ нь бидний аюултай стереотипvvд, бусниулах санаархалтай мэдрэмжvvдийн сvйтгэх нєлєєнєєс єєрсдийг маань хамгаалах юм.
Бидний vлмэдэхvй яг л заан шиг: хэзээ ч мартахгvй. Хэзээ нэгтээ бидний мэдэхvйд хvрч байсан бvгд, мєн таамаглаж буйгаар тэднээс хамаагvй их зvйл цєм тэнд арилашгvй хадгалагдана. Цєєн бус удаа, тухайлбал санаандгvйгээр, ямар нэгэн оргvй хоосноос олон олон жилийн ємнєх, аль эрт мартагдсан, эсвэл тэр vед анзаарагдаа ч vгvй сэтгэгдлvvд, дурсамжууд гарч ирдгийг бид мэднэ. Эдгээрийг бид єєрсєддєє ашигтайгаар хэрэглэж сурч болно. Yлмэдэхvйг мэдэж нээх нь єєрийгээ хєгжvvлэх хамгийн vйлчилгээтэй аргуудын нэг юм.
Зохиолч Мередит Николсон олон жилийн турш хэрэглэж буй нэгэн євєрмєц аргаа хуваалцсан байдаг: орондоо орохын ємнє тодорхой бодлуудыг тархиндаа тогтооно. “Хэрэв би нэгэн зохиол бичиж байгаа бєгєєд ямар нэг  юм  арай л болохгvй байгаа бол унтахынхаа ємнє энэ тухай гvнзгий боддог.”
Тvvний хэлснээр, заримдаа зарим зvйл тvvгээр тоглоом хийдэг аж, зєв сайн бодолд байх ёстойгоо vлмэдэхvйд нэвтрэлгvй, харин vvдний єрєєнд vлдээд тvvнийг унтуулахгvй. Ихэнхдээ харин зовлонгvй нойрсох ба сэрэх vед бараг л дандаа ямар нэгэн шинэ хувилбар, ямар нэгэн шинэ шийдэл тэнд хvлээж байдаг гэнэ. Yлмэдэхvйгээс гарч ирсэн эдгээр санаанууд зохиолынх нь vйл явдлуудыг олон удаа шал єєр зvгт аваачдаг ажээ.
Хэрэв бид тааламжтай болон сайн зvйлсийг тогтмол оюун ухаандаа нэвтрvvлж байвал тэдгээр нь бид аль хэдийн мартсан, эсвэл бидэнд хэзээ ч мэдэгдээгvй тааламжит дурсамжуудыг vлмэдэхvйгээс єєрсєддєє татах юм. Єєрсдєд нь учирсан шударга биш явдлыг дандаа боддог хvмvvс, vргэлж vзэн ядаж явдаг хvмvvс ингэж байгаагаараа vлмэдэхvйд хаасан зэрлэг зєнгvvдийг суллан тавьж байгаа хэрэг, эдгээр зєнгvvд нь адгуусны тvвшинд амьдарч байсан бидний євєг дээдсийн хєдєлгєгч хvч байсан ба соёлт хvмvvнээс нэгэнт ангид билээ.
Єдєр тутмын амьдралд бид зvгээр л хажуугаар нь гараад явчихдаг учраас тун ч их баяр, тун ч их сайн сайхан гарзанд гарч байдаг. Хэрэв тэднийг унтахынхаа ємнє сэргээн санах юм бол баяр баяслыг єєрсєддєє хадгалахад маань бидэнд тусална, учир нь тэд бараан саарал, баргар бvvдгэрээс цэвэрлэн vлмэдэхvйд нэвтэрнэ. Энэхvv “ухаан санаа ариусгагч” арга бидний vзэл, хандлага алсын хараатай, бvтээлч болоод жаргал авчрагч байхад шийдвэрлэхvйцээр нєлєєлнє.
 
Yнэмшлийн хvч
Имиль Куюv авто vнэмшлийн тухай нэгэн ном бичсэнээс хойш олон жил єнгєрчээ. Тvvний рецепт нь хvмvvс байнга єєртєє: “Бvх єдєр, бvх талаар надад улам улам сайхан байна!” гэж давтах хэрэгтэй ажээ. Энэ нь олон хvнд тус болсон нь эргэлзээгvй, vр дvнгийн талаас нь харвал харин ийм vнэмшvvлэл дэндvv ерєнхий бєгєєд бvрхэг. Тэгэхээр хангалттай тодорхой биш. Бидний оюун ухаан ойлгомжтой болоод тодорхой зорилгуудыг гvйцэлдvvлж байгаа vед л vр дvнтэй ажиллана. Амьдрал дээр бvдэг бvрхэг зvйл дэндvv их байх бєгєєд дээр нь бид тодорхой бус зорилгуудаараа улам баримжаагvй болгох ажээ. Бид юмсыг хурц тод хvрээтэйгээр харах хэрэгтэй. Хэрэв бид бvх єдєр, бvх талаар илvv урагштай байцгаахыг хvсч байгаа бол яг юун дээр, тэгээд яаж урагшлахаа сайтар бодох хэрэгтэй.
Yнэмшлvvд мэдэхvй оюунд нєлєєлдєг, гэхдээ vлмэдэхvйд бvр ч хvчтэй нєлєєлнє. Зєв ба vнэн эсэхийг нь бид шалгаагvй бодол санаанууд vнэмшлийн замаар тvvнд байнга нэвтэрдэг. Yлмэдэхvй vнэмшлvvдэд зєвхєн нээлттэй байгаад зогсохгvй тэдгээрт шvvмжгvйгээр захирагддагт аюул байгаа юм.
П.Т.Барнум єєрийн намтартаа Коннектикут муж улсын Бетелд урьдын тэр он жилvvдэд сvмийг халаах нь бурхны ёсыг зєрчсєн болох тухай бичсэн байдаг. Олон жилийн турш бээрч, зовсны эцэст нэгэн сvжигтэн зуух байрлуулахыг санал болгожээ. Бурхны ёсонд харш саналыг vнэмлэхvй олонх буруушаасан бєгєєд хvмvvс дахин нэг жил даарч, хєрч явжээ.
Дараа нь – харанхуйгаар дайралт, стереотипийн ханыг эхний удаадаа нэвтрэх чадваргvй байдаг зєв санаануудад ерєнхийдєє тохиолддогчлон – асуудлыг дахин гаргаж иржээ. Хvмvvс тэр чигээрээ сэдэвт татагдсан байв. Хаа сайгvй энэ тухай ярилцацгааж байлаа: мухлаг дэлгvvрт, залуусын vдшийн уулзалтад дээр, оройн цугларалтад. Залбиран сvсэглэж туулайн чинээ юмыг уулын чинээ болгохоор оролддог шигээ хvмvvс уншлага залбиралдаа хvртэл энэ тухай оруулж байв. Эцэст нь дєнгєж олонхийн саналаар зуух байрлуулахаар шийдэцгээжээ.
Зуухтай болсон эхний бvтэн сайнд хоёр хєгшин эмэгтэй агаарыг дэндvv муу байна хэмээн бие нь хvртэл муудсан тул тэднийг сvмээс авч гарахаас аргагvй болжээ. Харин тэд дорхноо ухаан орцгоосон аж. Хоёр метр урттай яндан олж чадаагvй тул зуухыг ердєє ч галлаагvй байсан тухай тэдэнд хэлсний дараа vнэхээр тэгэхээс ч єєр арга байсангvй. Энэ явдал vнэмшил тийм ч бодит хандлагатай бус оюунд нєлєєлвєл ямархуу хvчтэй байдгийн сайхан жишээ юм.
Бидний vлмэдэхvй vнэмшилд захирагдахаас ондоог хийж чадахгvй, харин хэрэв бvх зvйлийг шvvмжгvйгээр хvлээж авбал эмгэнэлд єртєх аюултай. Бид бодол санаагаа тал бvрээс нь харсан шvvмжит задлан шинжлэлээр бий болгох хэрэгтэй, буудайны хогийг буудайгаас ялгах хэрэгтэй.
Олон хvн усан онгоцны зомгол мэт замхарцгаана. Юу ч сонссон, шvvмжгvйгээр хvлээж авна, тэгээд тvvнийхээ дагуу амьдарцгаадаг. Тэднийг дайран буй vнэмшлvvдийг хянан шалгаж ялган хаяхыг оролдох ч vгvй. Хvмvvсийн олонх урьдчилан бэлтгэсэн “нийтийн санал бодол”-ын давлагаанууд дээр шидэгдэн явдаг гэж хэлэхэд хэтрvvлэг болохгvй. Улс тєрийн тухай, шашны болон ёс суртахууны тухай тэдний vзэл баримтлалууд нь тєрєл бvрийн эмх цэгцгvй vзэл санаануудын vр дvн юм. Яг л, усан онгоцны хаашаа явах нь далбааг онох салхины цохилтын дагавар мэт. Гэтэл ямар нэгэн онгоцонд зєвхєн далбаа ба олон янзын чиглэлтэй салхи бус, харин хvндийн жин, залуур болон ахмад ч хэрэгтэй байдаг билээ.
Хэрэв биднийг дайрсан vнэмшлvvдийг эргvvлж хянаж байхгvй бол, хэрэв санал бодлуудын ямар ч хамаагvй салхи далбааг маань vлээхийг хvлцэх ахул бид урсгалд автсан зомголууд болон хувирч мэднэ.
Шийдэх арга зам нь Жеймс Тюрберийн “оюун ухаанаа тайван байлга!” гэсэн зєвлєгєєг дагах бус. Шийдэх арга зам бол зєв сувгууд татан, бvтээлч хэлбэрээр vнэмшлийн хvчийг нээх. Ерєнхийдєє бид vлмэдэхvйн хvлээж авсан ямар ч тєсєєллийг vйлдэл болгон хэрэгжvvлэхэд бэлэн байдаг. Жирийн vед “хорхойд ч хор хvргэж эс чадах” хєвгvvд дайн тулаанд эргэлзэлгvйгээр хєнєєдгийг юугаар тайлбарлах вэ? Хариулт тодорхой: тэдний vлмэдэхvй хєнєєхийн шаардлагыг хvлээж авсан ажээ.
Хэрэв бид vнэмшлийн хvчийг ойлгож нээн гаргахыг хvсч байгаа бол юунд хvрэхийг зорьж байгаагаа тодорхой харах хэрэгтэй. Тєсєєлєл нь vнэмшмээргvй их бvтээх хvчтэй байдаг, иймд хэрэв бид хийх юмаа урьдаас тєлєвлєж, ингэснээрээ vлмэдэхvй бидний зорилгыг єєрийн болгож авах боломж бvрдvvлбэл бид агуу ихийг бvтээж чадна.
Ухаантай амьдралын нэг чухал нууц нь хувийн шинж чанарын мэдэгдэлгvй нєлєєлєгч хvчvvдийг мэдэж удирдаж сурахад оршино. Ингэх боломжтой гэдэгт єнєєдєр цєєн хvн итгэдэг байх. Бид єєрсдийнхєє айдас, эргэлзээний золиосууд юм. Ямар нэгэн асуудал гарахад хамгийн тvрvvнд шийдэж чадахгvй байх гэж толгойд орж ирнэ.
Урсгалд vл автагч, vе vеийн моод болсон ухаан санааны “салхины цохилтуудад” єртдєггvй, санаа бодлуудын холимог, олон тохиолдолд агрессив дайралтууд ийш тийш нь тэднийг тvлхэхийг зєвшєєрдєггvй хvмvvс л єєрсдийнхєє амьдралаас хамгийн ихийг гаргаж ирж чаддаг билээ. Тэд амьдралынхаа эзэд нь бєгєєд vлмэдэхvйгээ гартаа улам бvр чанга барьж байхыг хичээдэг. Тэдний онгоцонд хvндийн жин, залуур бий, тэгээд єєрсдєє ахмадууд нь юм.
Мєнхєд гялалзагч одод болон Капе Кодын цагаан сvм мэтийн чиг заагчид далайчдыг хєтєлдєг. Гэхдээ тэдэнд бас багаж хэрэгслvvд бий. Амьдралын залуурын хvрдийг гартаа барь, далбаагаа буулга. Санаа бодлуудын урсгал салхинуудад далбаагаа бэхлэгтvн. Харин, сайн далайчны адил гагцхvv зорилго єєд чинь аваачихыг нь л ашигла. Хад хясаа, салхи шуурга усаар чамаас ємнє аялж єнгєрсєн агуу хvмvvсийн зуун зууны туршид цуглуулсан мэдлэг ба туршлага нь чиний газрын зураг, мєн зvг чиг заагч юм.
 
Заншлуудын хvч
Бидний амьдралд заншлын эзлэх хувь асар их, учир нь бид ихэнх юмыг зєнгєєрєє, дадаж заншсанаараа хийдэг. Мєн бидний мєн чанар болоод зорилгууд заншлаас ихэд шалтгаалдаг.
Ер нь заншлууд гэж vнэндээ юу вэ? Эдгээр нь бид автоматаар буюу хар аяндаа хийдэг, ингэхдээ боддоггvй, тийм vйлдлvvд юм. Yйлдлийн (физикийн), сэтгэлгээний болон мэдрэмжийн хэмээн заншлуудыг ангилж болно. Сvvлийн хоёрыг хамтад нь оюуны заншлууд гэж ч нэрлэдэг. Стереотип бол vнэндээ шvvмжлэн шалгаагvй оюуны заншил юм. Заншлуудыг єєрчлєхєд хэцvv, учир нь тэд єдий хvртэл тайлагдаагvй физиологийн механизмаар vлмэдэхvйд, улмаар бvх мэдрэлийн системд хадагддаг.
Бидний амьдрал их хэмжээнд заншлуудаас бvрдэнэ. Машин жолоодох vед бидний ихэнх хєдєлгєєн зєнгєєр хийгддэг. Єглєє хувцсаа ємсєх vед ерєнхийдєє дадаж заншсанаараа, бодолгvйгээр хийдэг. Аль оймсоо эхлээд ємсдєг вэ? Хэрэв дараагийн удаа тогтоож авна гэж ой тойндоо тогтоохгvй л бол vvнийг бараг л санахгvй байх. Бидний ихэнх нь, мэдэлгvйгээр, vргэлж нэг талынхаа оймсыг эхэлж ємсдєг.
Энэ явдал урьдын сайхан цагт болжээ. Ноён, хатагтай Хенри М.Стенли нар нэлээд эртний Алдайн Клубт хvлээн авалт хийжээ. Зохион байгуулах хэсгийн нэгэн гишvvн Стенлигээс заалны голд зогсоод зочдоо хvлээж авахыг хvсчээ. Тэрбээр харин ханын дэргэд зогсож. Хэсгийн гишvvн хатагтай Стенлигээс:
- Нєхєр тань яагаад миний хvссэн газар зогсохгvй байгаа юм гэж асуухад,
- Яагаад гэвэл – гээд – араас нь хэн нэгэн нуруу руу нь харвачих вий гэж айж байгаа юм хэмээн хариулжээ.
Мань эр Африкт байхдаа ийм заншилтай болсон юмсанж. Санамсаргvй довтолгооноос єєрийгээ хамгаалахын тулд vргэлж хананд нуруугаараа налж зогсдог байв. Энэ нь дээрх нєхєрсєг хvлээн авалт дээр ч салж чадахгvй болтол нь заншил болсон ажээ.
Ямар нэгэн залуу хvнээс “муу зуршил байхгvй” гэсэн vгийг олонтаа сонсож болно.
Хэрэв vнэхээр ийм бол тун гайхамшигтай байхсан. Yнэндээ бол бидэнд бvгдээрэнд маань муу зуршил бий. Ємнєх єгvvлбэр vнэн хэрэгтээ тухайн хvн хэмжээ дамжаагvй уудаггvй, нэг орой сайндаа л нэг сигар татдаг, тэгээд шєнє болгон дандаа оройтдоггvй л гэсэн vг.
Харин унших, сурах, сэтгэх, мєн ажлын ямар заншлуудтай вэ гэсэн асуулт дурьдагдахгvй. Цагаа дэмий vрдэг vv? Єєрийнхээ чадваруудыг хэтэрхий дєвийлгєхийг чармайдаг уу? Бусдыг уруу татдаг уу? Бусдыг vргэлж шvvмжилж байдаг уу? Эдгээр нь бvгдээрээ муу зуршлууд юм.
Муу зуршлуудын бvхэл бvтэн хороо бий! Зєвхєн ганцыг л жишээ татахад, хэрэв хэн нэгэн дандаа хоцорч байдаг бол vvний нэг гэсэн vг. Ингэснээрээ зєвхєн єєрийгээ хохироогоод зогсохгvй єрєєл бусдыг ч зовоодог. Ийм хvний тухай арга барсан шоглосоор ганцхан єєрийнхээ оршуулган дээрээ л цагтаа байх болно гэж ярьцгаадаг. Дандаа хожимдох нь зєвхєн муу зуршил тєдий бус, мєн тун бvдvvлэг vйл.
Муу зуршлуудаас салахад хэцvv. Тэдгээрийг сайн заншлуудаар орлуулахад ердєє ч амархан биш. Хvмvvс ерєнхийдєє нэг талын л халаасандаа тvлхvvрvvдээ авч явдаг. Хийж заншсан халаасныхаа оронд єєр халаасандаа хийвэл тэр халаас руугаа зєнгєєрєє бас гараа явуулдаг болтол олон долоо хоног, тэр ч бvv хэл сарын хугацаа хэрэгтэй байдгийг психологийн туршилтууд баталжээ.
Мєн, ямар нэг заншлаа єєрчилж чадлаа гэхэд хуучин нь санамсаргvйгээр гарч ирэх тохиолдол vргэлж байна. Дахин нэг туршилт. Нэг хvн олон жилийн турш єгєгдсєн нэгэн єрєєнд ороод гэрэл асаахын тулд дандаа баруун тийшээ тэмтэрч заншжээ. Дараа нь товчлуурыг нєгєє талд нь шилжvvлцгээжээ. Тэгээд л, хэдэн жилийн дараа ч гэсэн анхны газраа товчлуурыг хайсан тохиолдол гарч байсан аж.
Энэ бvгдээс, заншлуудаа “боловсруулахыг” хэдийчинээ эртнээс мэдэж хийж эхэлнэ, тєдийчинээ сайн гэсэн дvгнэлт гаргаж болно.
Гэтэл, заншлуудын давуу тал юу вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгэхээр, хэрэв заншлуудын дагуу vйлдвэл бид энерги хэмнэж чадна. Yvний зэрэгцээ гагцхvv ингэж л єндєр тvвшинд хийж чадах vйлдлvvд бас байдаг. Хэрэв тєгєлдєр хуурч хаашаа дарахаа, мєн яаж дарахаа бодох хэрэгтэй болбол уран сайхан тоглож бараг л чадахгvй. Заншлууд маш муу талтай байж бас болно. Жишээлбэл, хэрэв бид єєрийн мэдэлгvйгээр зарим сэтгэлгээний заншлуудын боол болбол аюултай. Стереотипvvд ерєнхийдєє иймэрхvv. Зєнгєєрєє хийх vедээ vнэхээр сайн гvйцэтгэх vйлдлvvдийг л заншлуудын автоматчилалд найдаж болно. Машин жолоодох хєдєлгєєнvvд мэдээж ийм. Харин замын тэмдгvvдэд дасаж занших нь аюултай. Тэдгээрийг сольчхож ч мэдэх бєгєєд хэрэв урд нь гол зам байсан урсгал туслах зам болж хувирвал аюул бэлэн байна гэсэн vг. Автомат стереотиптэй сэтгэлгээнд ч асар их “мєргєлдєх аюул” байдаг. Бусадтай тогтоосон харьцаандаа бид хавиралдааныг л мэдрэх бєгєєд эхэн vедээ бусад хvмvvсийн юу нь болохгvй байгаа ойлгох ч vгvй. (Хожим ч ойлгодоггvй хvмvvс байдаг л даа.)
 
Заншлуудынхаа эзэд нь болцгооё!
Заншлууд маань бидний дайснууд биш, харин нєхрvvд маань байхаар хийх хэрэгтэй. Биднийг захирахыг сайн заншлууддаа ч зєвшєєрч болохгvй. Заншлуудыг бидний vйлчлэгч болгоход ухаан ба хvсэл тусалж чадна, хэрэв vvний vнийг нь бид тєлєхєд бэлэн байгаа бол. Аладдины нэгэн адил дэнлvvгээ vрээд л жин – заншил маань – бидний хvслийг биелvvхээр гарч ирнэ. Амьдралын эмгэнэл бол ихэд тогтмол заншил Аладдин болж хувираад бид єєрсдєє тvvний хvссэний дагуу харайж явдаг билээ. Бид тушаагчид биш, харин vйлчлэгчид ажээ. Бидний муу зуршлууд биднийг боолоо болгохыг нь зєвшєєрч ер болохгvй.
 
Бvх хvн стереотипvvдтэй
Бидний тархинд орж суухад нь vнэн хэрэгтээ юу болоод байгааг нь бид огт мэддэггvй тийм vзлvvд байдаг. Бид тэднийг єєрсдийнхээ болгодог бус, тэд биднийг єєрсдийнх нь болгодог ажээ. Хэрэв, бидний дотор vлмэдэхvйд оршин буй стереотиптэй ямар нэгэн байдлаар холбогдсон сэдвээр ярьж байгаа бол бид илvv чанга дуугаар ярих хандлагатай байдаг нь ажиглагджээ. Баримтад vндэслээгvй зvсэн зvйлийн сэтгэлгээний заншил, vзэлд бид жилээс жилд суралцдаг. Эдгээр нь стереотипvvдийн хамгийн муу тєрлvvд бєгєєд тэднийг цєєн хvмvvс л гэрэлд гаргаж, бодитоор нягталдаг.
Шvтлэгтэй хvмvvсийн дунд ч стереотиптэй хvмvvс олон бий. Дэлхий дээр бараг л бvх агуу зvйл сайн хvмvvсийн стереотип бvхий vзэн ядалтаар хvрээлvvлэн тєрсєн байдаг. Эхний vед эмнэлгийн мэдээ алдуулалтыг мухар сvсэгтнvvд хилэгнэн эсэргvvцэж байв. Хvний зовлон бол Бурхны хvссэн нь бєгєєд тvvний хvслийг сєрж болохгvй гэж хэлцгээж байжээ. Яг л ийм стереотип бvхий байдлаар ариутгагч бэлдмэлvvдэд анх хэрэглэж эхлэх vед нь хандаж байв.
Жаквард нэхэгч машины тухай ярьж байхад нь Бvхнийг Гvйцэлдvvлэгч ч бvтээж vл чадах нэг тиймэрхvv юм л хийх гээд байгаа биз хэмээн тохуурцгааж байлаа: “татсан утсан дээр даавуу нэхэх гэнэ vv?” Энэхvv агуу зохион бvтээгчийг ариун vнэнч, гэхдээ стереотиптэй сvсэгтнvvд гэр орноос нь хєєсєн билээ.
Тємєр зам барих тухай анх яригдаж байхад Даниел Вебстер зам тємєр дээр хєлдсєн мєс зvтгvvрийг хєдлєхєд нь саад болно, хэрэв нэгэнт хєдєлсєн бол харин зогсоох аргагvй гэж хэлж байжээ. Даниел Вебстер их стереотиптэй хvн байв. “Зэрлэг нутгийг” эзэмшихэд тємєр зам ямар их нэмэртэй байж болохыг харах чадваргvй байлаа.
Нью Иоркоос канцеллар Ливингстон мєн тємєр замын эсрэг байсан ба “Хэн ч арван хоёр, арван таван милийн хурдтайгаар агаарт довтолгож амиа туршихыг хvсэхгvй” гэж байв. Хенри Клей хэрэв хэн нэгэн Саулт Сейнт Мери сувгийн ажилд мєнгє оруулбал энэ нь саранд аялахад мєнгєє єгч байгаатай адилхан хэмээн зарлаж байжээ.
Бид стереотипvvдийнхээ эсрэг юу хийж чадах вэ? Хамгийн тvрvvнд, бид мэдэлгvйгээр єєрийн болгосон бvлэг vзэл бидэнд бий гэдгийг, мєн сэтгэлгээний энэхvv vл мэдэгдэгч дасал зохицол нь хэзээ ч vл тасрах vйл явц гэдгийг єєрсєддєє дахин дахин сануулж байх хэрэгтэй. Энэ vзлvvдийн vлэмж хэсэг нь ташуурсан, нэг талыг барьсан. Олон тохиолдолд стереотиптэй vзлvvдийг бид ухаантайд тооцсон хvмvvсээсээ сонссон болохоор хvлээж авдаг. Єдєр бvр бид сонсоход бэлэн байдаг бодол санаанууд бидний ухаан санааны нvх сvвvvдийг бєглєнє. Хvмvvс юу ч гэж боддог бай, баян бvхэн хулгайч биш, мєн ядуу болгон гэгээн бус.
Yvний зэрэгцээ vл мэдэгдэн бидний ой тойнд нэвтэрсэн стереотипvvдтэй гvнзгий мэдрэмжvvд холбоотой байдгийг ч бас санах хэрэгтэй. Тэднийг танин мэдэж, тэднээс салах явдлыг мэдрэмжээр дvvргэгдсэн их хvчин машид хvндрvvлдэг. Мэдрэмжvvд биднийг сохор болгодог ажээ. Хэрэв vvнийг бид мэдэцгээж байгаа бол сэтгэлгээний муу зуршлуудынхаа эсрэг амжилттай тэмцэх нэлээд боломж байна гэсэн vг.
Хэрэв хэн нэгэн, сэтгэлгээ нь зєнгийн дагуу, бодит хандлага дутагдалтай болон мэдрэмжvvдэд эзлэгдсэн гэдгээ ухаарвал зохих хэмжээний ухаан гаргахад тэдгээр стереотипvvдийг яавал зохилтойг мэдэх болно. Эерэг болон сєрєг нотолгоонуудыг ээлжлэн хэрэглэж, баримт дээр vндэслэсэн байр сууриа бий болгоно. Санаагаа илэрхийлэх vедээ урьдын сэтгэлгээний занга урхийг аль болох холуур тойрохыг эрмэлзэнэ. Энэ бvгд ердєє ч амаргvй гэдгийг харин хэлэх хэрэгтэй. Сэтгэл санааны тэнцвэрт байдлаас ганц л хазайхад хангалттай, тэгмэгц урьдын сэтгэлгээний рефлексvvд шууд л ажиллаж эхэлнэ. Бодитой  шинжилгээний vр дvн бидний санаа бодол дээр автоматаар тусгагддаг болтол цаг хугацаа, єєртєє тулгасан хатуу сахилга хэрэгтэй.
Нэгэн психологийн профессор оюутнууд дээрээ сонирхолтой туршлага явуулжээ. Хэвлэлvvд єргєнєєр хэлэлцэж, хvмvvст хvчтэй мэдрэмжvvд єгсєн нэгэн сэдэв сонгосон аж. Залуучууд туйлширч аль нэг талд орохдоо бэлэн байдаг тул ийм “талцсан” сэдэв сонгожээ.
Нэгдvгээр байр суурьтай санаа нэгтэй байгаа хvмvvс гараа єргєхийг оюутнуудаасаа хvсчээ. Дараа нь хоёрдугаар байр суурьтай холбоотойгоор мєн ийн хvсэж.  Эцэст нь хэлсэн нь: “Одоо харин хоёр байр суурийг аль алийг нь ул суурьтай судалж, vvнийхээ vндсэн дээр шийдсэн хvмvvс гараа єргєнє vv.” Хэдхэн гар дєнгєн данган єргєгдсєн аж.
Хэрэв, юмыг бvх талаас нь шинжилж сурсан ухаантай хvмvvсийн бvлэгтэй харьцаа тогтоож, тэдний хамт тухайн асуудлыг томруулагчийн цаана аваачвал стереотипvvдийг давахад маш тустай байх болно. Єєрийнхєє vзэл бодлыг ширээн дээр дэлгэ, тэгээд бусад хvмvvс тvvнийг чинь шvvмжлэн хэлэлцэг. Ухаанд чинь ч ороогvй ямар их стереотип чиний дотор ажиллаж байгааг хараад єєрєє тун гайхах болно.
 
Айдас гэж юу вэ: нєхєр vv эсвэл дайсан уу?
Бид айдаст цагийн цагт эзэмдvvлэлгvй байх боломж амьдралд vгvй. Эдгээрийн хоёр тєрєл байна. Нэг нь vл хєдєлгєгч, сvйтгэгч. Энэ бидний дайсан бєгєєд бvхий л арга чаргаар vvнтэй тэмцэх хэрэгтэй. Нєгєє нь байх ёстой, vндэслэлтэй, бvтээх зєн болон сургамж агуулна. Энэ нь бидний нєхєр. Бvтээгч айдсыг єєрсдийнхєє дотор тэжээн тэтгэх хэрэгтэй, учир нь хувийн буюу худалдааны амьдрал алинд нь ч бай, бидний оршил ба хєгжилд орхиж болшгvй зvйл. Ухаантай айдас гэдэг нь баримт vйлvvдийн сєрєг vр дагавруудаас vvдэлтэй хvндэтгэл, хvлээн зєвшєєрєлт, бишрэлээс єєрцгvй.
Бид айдас хvйдэсгvйгээр амьдрах хэрэгтэй гэсэн тэнэг санааг олон ч удаа сонсоцгоолоо. Дагжил, vймээн, vргэлжийн хяслангvйгээр єдрvvдийг єнгєрєєх гэх нь угийн хvслэн. Гэвч, хэрэв нэгж гишvvд нь бvтээлч айдсыг мэдрээгvй байсансан бол хvн тєрєлхтєн хєгжиж дэвжихгvй – оршихуйн тухай яриад ч хэрэггv