
Эрхэм орчуулагч Та орчуулгаа үг, үсгийн зөрүү, техникийн алдаа, найруулга зэргийг лавтай хянахаас гадна тод харагдахаар орчуулагчийн нэр, гарын үсгээ зурж, тэмдгээ дараарай.
Эрхэм хүндэт орчуулагч Та бүхэн орчуулагчийн тамга /тэмдэг/ дарахдаа нотариатчийн тамга, баталгааны тэмдэгтэй давхцуулахааргүй дарах нь зүйтэй.
НОТАРИАТЫН ҮЙЛДЭЛ ХИЙХ ЗААВАР
2.7.Баталгааны тэмдгийг баримт бичгийн баруун доод хэсэгт, нотариатчийн тамгыг баталгааны тэмдгийн зүүн дээд хэсэгт тус тус дарж гэрчилнэ. Олон хуудастай гэрээ, хэлцэл, баримт бичгийн хуудас бүрт нотариатчийн тамгыг уг хуудасны баруун доод хэсэгт бичвэр оруулан дарж, баримт бичгийн төгсгөлийн хуудсанд тамга, баталгааны тэмдэг дарна. /ХЗДХС-ын 2021 оны А/210 дугаар тушаалаар өөрчилсөн/
13.jpg)



Орчуулагчийн тамганы цахим хувилбарыг ашиглах
Эрхэм хүндэт орчуулагч Та бүхэн орчуулагчийн тамганы цахим хувилбарыг ашиглах үедээ хүлээн авах газраас нь тодруулах нь зүйтэй байна. Учир нь орчуулагчийн тамганы цахим хувилбарыг олон улсад түгээмэл хэрэглэдэг боловч Монгол Улсад тамгыг /тэмдэг/ эх хувиар нь тод гаргацтай дарсан байхыг шаарддаг.
1-р алхам

.png)
нотариатын үйлдэл хийх заавар
13.3.Нотариатч нь орчуулга хийх эрх бүхий этгээдийн орчуулгыг эх баримтыг нь үндэслэн гэрчилж болно. Эх баримтад зурсан орчуулагчийн нэр, гарын үсэг ойлгомжтой, тэмдэг тод дарагдсан байна./ХЗДХС-ын 2021 оны А/210 дугаар нэмэлт орсон/
ММОХХ-ны гишүүн орчуулагч нь тус холбооны нэр, нэршил, бичвэр, лого-г үзэмжээрээ хэрэглэж хэвлэмэл хуудсандаа доорх кодыг байршуулж болно.

MMOXX.MN ГИШҮҮДИЙН ЖАГСААЛТ