

Өвөр Монгол болон Монгол угсаатай ахан дүүстээ хандах нь
Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбоо нь Монгол угсаатай хүн бүрийг хэл соёлоор нь нэгтгэх эрхэм зорилгын хүрээнд үндэсний бичиг буюу уламжлалт Монгол бичиг эзэмшсэн иргэдийг бүх талаар дэмжих зорилтоо хангахаар ажиллаж байна.
Сүүлийн үед орчуулга хэлмэрчийн үйлчилгээ авч байгаа албан байгууллага иргэдийн зүгээс зарим гишүүдийг маань Монголоор сайн ярьж чадахгүй байна хэмээн багагүй шүүмжлэх боллоо.
Төрийн албан ёсны хэл нь Монгол хэл бөгөөд Монгол хэлний тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.1-т "төрийн албан ёсны хэл гэж төрийн байгууллага, хуулийн этгээдийн аливаа үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөх орчин цагийн утга зохиолын Монгол хэлийг” гэж заажээ.
Иймээс орчуулга хэлмэрчийн үйлчилгээ эрхэлж байгаа гишүүддээ хандан хэлэхэд орчин цагийн утга зохиолын Монгол хэлийг бүрэн эзэмшихээр чармайх, шинээр элсэх хүсэлтэй иргэнд Монгол хэл, кирил эсхүл үндэсний бичгийг бүрэн эзэмшсэн байх шаардлагыг тавьж байна.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 7-р зүйлд заасны дагуу Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбоо нь гишүүдийн мэдээллийг боловсруулж аливаа нууцыг чандлан хадгална.
info@mmoxx.mn
b.sengee@yahoo.com 
wxid_nyz6axy5dszm22
