НИЙТ ГИШҮҮД, МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ГАДААД  УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, КОНСУЛЫН ГАЗАР, ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ХЭЛТСИЙН АНХААРАЛД

Монголын Мэргэшсэн Орчуулагчийн Хөгжлийн Холбооны гишүүн-орчуулагчийн тэмдэг /тамга/-ийг хуурамчаар үйлдэж Холбооны болоод гишүүдийн нэр төр, алдар хүндэд сөргөөр нөлөөлсөн үйлдэл гарч байгааг мэдэгдье.

 

Эдгээр хуурамч тэмдэг үйлдэгч, хэрэглэгч нь ММОХХ-н гишүүний нэр, дугаарыг ашиглан орчуулгын үйлчилгээ эрхэлж байна.

 

Иймд нийт гишүүд, төрийн захиргаа болон хууль хяналтын байгууллага, гадаад улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Консулын газар, Гадаад харилцааны яам болон нийт иргэддээ ийнхүү сэрэмжлүүлж байна.

хуурамч тэмдэг /тамга/