Гишүүнээр элсэх
Орчуулагч хэлмэрчийн үйл ажиллагаа эрхлэх мэргэшлийн шалгуурын удирдамж
Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн холбоо /цаашид ММОХХ гэх/ нь тус холбооны нэрийн өмнөөс албан ёсны орчуулагч хэлмэрчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг олгож байна. Холбооноос тавьж буй мэргэшлийн шалгуур хангасан иргэн, хуулийн этгээд нь ММОХХ-ны гишүүн, орчуулагч хэлмэрч болж орчуулгын товчооны гэрчилгээ, үнэмлэх, тамга, тамганы цахим хувилбарыг хугацаагүй эзэмших эрхийг эдэлнэ. Шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд орчуулгын үйл ажиллагаа биечлэн хийх иргэний анкет бөглөж дараах материалыг хавсаргана.
Иргэнээр бүртгүүлэх бол:
1 - Гадаад хэл эзэмшсэн тухай боловсролын баримт
2 - Өмнө нь орчуулсан материал /нэгээс доошгүй хуудас эх материалын хамт/
Үндэсний бичиг (Монгол бичиг) эзэмшсэн Өвөр, Ойрад, Буриад болон бусад Монгол угсаатай гадаад иргэдээс заавал шаардахгүй
3 - Боловсрол, ажлын туршлагын тухай товч намтар /CV/
4 - Эрх хүсэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зураг
2025 оны 11-р сарын 11-ний өдрийн №У/111 тоот УЗ-н тогтоолоор Монгол угсаатай гадаад иргэн шинээр гишүүнээр элсэх бол орчин цагийн утга зохиолын Монгол хэл /яриа/, кирил эсхүл үндэсний бичгийн аль нэгийг эзэмшсэн байхыг шаардана. Тодруулбал Монгол бичиг эзэмшсэн бол кирил бичиг эзэмшсэн байхыг шаардахгүй.
Байгууллага бол:
1 -Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2 - эрх хүссэн тухай товч албан бичгийн хамт
info@mmoxx.mn, b.sengee@yahoo.com хаягаар илгээнэ үү.

Орчуулагч хэлмэрчийн үйл ажиллагаа эрхлэх шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд нь ММОХХ-ны гишүүнээр элсэх бүртгэлийн хураамжийг тушааснаас хойш ажлын 2 хоногийн дотор ММОХХ-ны гишүүний гэрчилгээ, үнэмлэх, орчуулгын товчооны тамгаа гардан авна. ММОХХ–ны гишүүн, орчуулагч нь Монгол Улсын хууль тогтоомж, холбооны Удирдах зөвлөлөөс баталсан бусад дүрэм, журамд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
Энгийн гишүүнээр элсэхэд хураамжгүй ба дээрх бүтээгдэхүүнийг эзэмшихгүй болно.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 7-р зүйлд заасны дагуу Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбоо нь гишүүдийн мэдээллийг боловсруулж аливаа нууцыг чандлан хадгална.


АНКЕТ
1. Эцэг /эх/ ийн нэр …………………………….. Нэр …………………………
Монгол угсаатай гадаад иргэн бол Монгол овог, нэр ээ бичих. . . . . . . . . . . . . . .
2. Одоо хаана, ямар ажилтай ………………………………………….
3. Төрсөн газар ............................... .............................. ..............................
4. Харьяалал.............................................
5. Үндэс, угсаа ............................................................
6. Хэлний төвшин
№
Ямар хэл
Бичих
Ярих
Сонсох
Унших
1.
Холбоо барих дугаар .................................., И-мэйл хаяг ..............................................., Холбоо барих өөр дугаар, бусад хэрэгсэл ..............................................................................................................................
Орчуулагчдын холбооны нээлттэй мэдээлэлд овог, нэр, холбоо барих хэрэгслийг нийтлэхийг зөвшөөрөв.
· Иргэний үнэмлэх эсхүл цахим лавлагаа, цээж зураг хавсаргах ба анкетыг үндэсний бичгээр бөглөж болно.
Гишүүний эрх үүрэг
ММОХХ-ны гишүүд дараах эрхийг эдэлнэ:
1. Хууль, эрх зүйн хүрээнд: ММОХХ-ны гишүүний тамга нь Монгол Улс болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны нийтлэг орчуулгын үйл ажиллагаа явуулах тамга байх ба энэхүү тамгыг эзэмшигч нь өөрөө болон өөрийн харьяаны дор орчуулсан орчуулгыг баталгаажуулах эрхтэй.
2. Ажлын захиалгын хүрээнд: ММОХХ-ны гишүүдийн орчуулах хэлний чиглэлийн дагуу нэгдсэн бүртгэлд оруулж мэдээллийн хуудсанд /веб хуудас болон холбогдох бусад эх үүсвэр/ байршуулна. Ингэхдээ гишүүдийн өөрсдийн саналыг харгалзана. Түүнчлэн мэдээллийн хуудсанд хандсан үйлчлүүлэгчдийн захиалсан ажлыг хийж өгөх боломжтой. ММОХХ-ны гишүүд тус холбооноос гаргасан орчуулгын үнэ хөлс, зардлын жишгийг баримталж болох ба үүнээс гадна өөрийн тогтоосон үнэ, үйлчлүүлэгчтэй харилцан тохиролцох замаар үнэ хөлсөө тогтоож болно.
3. ММОХХ-той хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн захиалгат ажлыг хийх, тэдгээр байгууллагуудтай тогтмол хамтран ажиллах эрхтэй.
4. ММОХХ-ны гишүүд хоорондоо ажлын туршлага солилцох, тус холбооноос орчуулгын чиглэлээр зохион байгуулж байгаа сургалт, семинар болон бусад арга хэмжээнд чөлөөтэй оролцох, түүнчлэн орчуулагчдын ур чадвартай холбоотой мэргэжлийн зөвлөмж, заавар, мэдээ мэдээлэлтэй танилцах эрхтэй.
ММОХХ-ны гишүүд дараах үүргийг хүлээнэ:
1. ММОХХ-ны гишүүн нь тус холбооны нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа тул холбооны нэр хүнд, ашиг сонирхлыг хүндэтгэж, өөрийн үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжтай байлгахад анхаарна.
2. ММОХХ-ны гишүүн нь аливаа орчуулгыг өөрийн тамгаар баталгаажуулахдаа хянуур хандаж, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хохироохгүй байх үүрэгтэй. Ажлын хариуцлага алдсан, илт буруу болон зориуд хууран мэхлэх шинжтэй орчуулгын үйл ажиллагаанд баталгаа гаргасан бол үүнээс үүдэн гарах үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна. Энэ хэсэгт заасан зөрчлийг тус холбооны Удирдах зөвлөл, Сахилгын хороо нь үйлчлүүлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн холбооны нэр хүндийг ноцтой хохироосон гэж үзвэл гишүүн байх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авна.
3. ММОХХ-ны гишүүд холбооны захиргаанаас тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлж, ММОХХ-ны гишүүд хоорондоо хүндэтгэлтэй харилцаж, бие биеийнхээ ажлыг дэмжиж ажиллана.
4.Орчуулгаа үг, үсгийн зөрүү, техникийн алдаа, найруулга зэргийг лавтай хянахаас гадна тод харагдахаар орчуулагчийн нэр, гарын үсэг зурж, тэмдгээ дарна.
.jpg)
Ш.Чоймаа: Монгол бичиг сэргэхэд үндэсний ухамсар л хэрэгтэй.
