Эрхэм гишүүдийн сонорт

 

 

2017 оноос Холбооны орчуулагчийн баталгааны тэмдэгт /тамга/ бага зэрэг өөрчлөлт орсон тул эрхэм гишүүд Та бүхэн хүсвэл тамганы үйлдвэрт хандаж баталгааны тэмдгээ /тамга/ солиулах боломжтой болохыг мэдэгдэж байна.

Тамганы үйлдвэр: "Гэсү" тамга, тэмдгийн үйлдвэр

Холбоо барих утас: 8888-3346

Байршил: Спортын төв ордны аркийн зүүн талд

 

 

 

Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбоо нь 2026 оноос олгох орчуулагчийн үнэмлэхийн загварыг олон улсын жишигч нийцүүлэн шинэчлэн баталлаа. Үүнээс МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ-н 3.1.4.2-т зааснаар Монгол хэл, бичгийн соёлоо хамгаалан хөгжүүлж, уламжлалт монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс үндэсний бичгийн хэв маягт түлхүү анхаарч ажилласан болохыг дуулгахад таатай байна.

Өмнөх загварын үнэмлэхүүд хүчинтэй болохыг дурдах нь зүйтэй.